АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэл
2023.03.20-2023.04.05-ны өдрийн хооронд явагдана.
Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид:
Бүрдүүлсэн материалыг PDF файл delgertsetseg@mnums.edu.mn цахим хаягаар болгож илгээнэ үү. Илгээсэн материал шаардлага хангасан тохиолдолд элсэгчээр бүртгэж авах ба хариуг мэйлээр мэдэгдэнэ. Хэрэв таньд цахим хаягаар эргэн хариу мэдээлэл очоогүй бол бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу.
Улаанбаатар хотоос элсэх хүсэлт гаргагчид:
Бүрдүүлсэн материалыг АШУҮИС-ийн НАСС-ийн 2 давхарт 206 тоот өрөөнд (Ж.Дэлгэрцэцэг) хүлээлгэж өгнө үү.
Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
- Өргөдөл /гараар бичсэн байх/
- “Шүдний эмчийн туслах мэргэжил” сэдэвт эссэг 400-500 үгтэй бичих
- Төрийн албан хаагчийн I маягт бөглөх (Зураг наах)
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэх (эх хувь, хуулбар)
- Цээж зураг (2023 онд авхуулсан байх)
- Бүртгэлийн хураамж 15000 төгрөг. Энэхүү төлбөр буцаагдахгүй болохыг анхаарна уу. Орон нутгаас элсэгчид дараах дансанд элсэлтийн хураамжийг төлнө. НАСС-ийн данс, Хаан банк 5107026841, Гүйлгээний утга: Овог Нэр бичиж баримтыг PDF файл-д хавсаргана/
Асууж тодруулах зүйл байвал:
delgertsetseg@mnums.edu.mn хаягаар холбогдоно уу