АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургууль тодорхойгүй шалтгааны улмаас элсэлтээ авахгүй зогсоод байсан Шүдний эмчийн туслахын сургалтыг дахин эхлүүлж шинэчилсэн хөтөлбөрийн дагуу 6 сарын хугацаанд сургалт явуулж өнөөдөр тус элсэлтийн анхны (4 дэх удаагийн) төгсөлтөө хийж төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Туслахын сургалтанд тулгамдаад байсан асуудал одоо бүрэн шийдэгдсэн бөгөөд АШУҮИС-н НАСС Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тус сургалтыг явуулах гэрчилгээг албан ёсоор авч, туслахын ажлын байрны тодорхойлолтыг ЭМЯ-аар батлуулж Нүүр ам судлалын салбарын албан ёсны хүний нөөцийг жагсаалтанд оруулж батлуулаад байна.
Ингэснээр шүдний эмчийн туслах мэргэжилтэн Нүүр ам судлалын салбарт мэргэжлийн үйл ажиллагаа саадгүй эрхлэх, тус мэргэжилтнийг шүдий эмнэлэгт хууль ёсны дагуу ажиллуулах бүрэн боломжтой болсоныг дуулгахад таатай байна.
Ийнхүү Нүүр ам судлалын салбарт тулгамдаад буй хүний нөөцийн ноцтой хэмжээний дутагдлыг нөхөх эмнэлгийн мэргэжилтнүүд 6 сарын хугацаагаар тасралтгүй бэлтгэгдэж эхэллээ