Хүний нас ахихын хэрээр буйлны бүтэц алдагдаж буйл шамрах бөгөөд үүний улмаас шүдний сурвалж ил гардаг. Шүдний сурвалж хэсгийг бүрдүүлэх хатуу эдийг шүдний тугалмай эд гэх бөгөөд энэ нь шүдний цөгцийг бүрхдэг паалангаас илүү зөөлөн бүтэцтэй юм. Иймд шүдний сурвалж хэсэгт шүд цоорох өвчин маш амархан, илүү түргэн явцтайгаар үүсдэг.
Зөөлөн чанарын хоол хүнсний хэрэглээ болон амны эрүүл ахуйг муу сахих нь шүдний сурвалжийн цоорлыг үүсгэх бөгөөд залуу хүнийхтэй харьцуулбал ахимаг насны хүмүүсийн шүдний цоорол нь илүү хурдтай, эрчимтэй явагдах тул саяхан л зүгээр мэт байсан шүд ганцхан сарын дотор бүрэн хэмжээгээр цооролд өртөн зөөлцийн үрэвсэл болон хүндрэх боломжтой.
Иймд шүдний сурвалжийн цоорол нь ахимаг насны хүмүүс дунд түгээмэл тохиолддог хүндрэл амархан үүсдэг шүдний өвчлөлүүдийн нэгд тооцогддог.