LONDON, UK: Ой тогтоол болон алхах хурд бүрэн шүдгүй хүмүүст зарим нэг шүд нь байгаа ижил насны хүмүүсээс илүү хурдан хугацаанд буурдгийг Лондонгийн Глобал Их Сургуулийн судлаачид тогтоосон байна. Судалгааны үр дүнгээс харахад шүдгүй хүмүүсийн ой тогтоол болон алхах хурд шүдтэй ижил насны хүмүүсийнхээсээ 10% орчим буурсан байлаа.
Судалгаанд 60-аас дээш насны 3166 хүн хамрагдсан бөгөөд тэдэнд ой тогтоолт болон алхааны хурд хэмжих сорилуудыг шалгаж үзсэн байна. Судалгаанаас ой тогтоолт болон бүрэн шүдгүйдлийн хамаарлыг авч үзэхэд энэ нь маш өргөн хүрээний шалтгаан болох хүчин зүйлстэй таарч байсан бөгөөд биеийн ерөнхий эрүүл мэнд, сэтгэл санаа, зуршил (тамхи татдаг, архи уудаг эсэх), сэтгэл гутрал болон тухайлан нийгэм эдийн засгийн байр суурь зэрэг нь үүнд нөлөөлдөг байна. Эдгээр олон хүчин зүйлийг шалгаж үзсэний дараа шүдгүй хүмүүс нь ижил насны шүдтэй хүмүүсээсээ илүү удаан алхдаг болох тогтоогдсон байна.
“Бүрэн шүдгүйдэл нь хөгшин хүмүүсийн тэр дундаа 60-74 насны хүмүүсийн оюун санаа, бие махбодийн доройтлын эрт илрэх шинж тэмдэг юм” гэж судалгааг санаачлагч Лондон Глобал Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын багш Dr Georgios Tsakos хэлж байна.
Мөн тэрээр “Бид бүрэн шүдгүйдэл болон ой тогтоолт бие махбодийн доройтлын шалтгааныг судлахаар энэ нь дандаа тухайн хүний нийгмийн байдалтай холбогддог бөгөөд нийгмийн ядуу хэсгийн хүмүүсийн биеийн эрүүл мэнд болон амны хөндийн эрүүл мэндийн байдалд зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа нь харагддаг. Бүрэн шүдгүйдэлд өртөж байгаа хүмүүс нь удахгүй оюун санаа болон бие махбодийн доройтолд орох өндөр эрсдэлд байгаа эрт илрэх шинж тэмдэг бөгөөд улмаар уг хүний амьдралын чанар муудах эрт үеийн дохио юм” гэж Dr Georgios Tsakos тайлбарлаж байна.
Энэхүү судалгаа нь “Tooth loss associated with physical and cognitive decline in older adults”нэртэйгээр Journal of the American Geriatrics Society-д хэвлэгдсэн байна.