Өндөр настан
Хэрэв та бүх шүдээ авхуулчихсан буюу бүрэн шүдгүй бол ямар шинж тэмдэг үүсэх вэ?
Ямар нэг шалтгаанаар бүх шүд нь унасан хүнд үүсэх өвөрмөц төлөв байдлыг мэргэжлийн хэллэгээр бүрэн шүдгүйдэл гэж томьёолдог. 
2023-02-28
Шүдгүйдэл нь ой тогтоолт болон биеийн чалхыг муутгадаг
LONDON, UK: Ой тогтоол болон алхах хурд бүрэн шүдгүй хүмүүст зарим нэг шүд нь байгаа ижил насны хүмүүсээс илүү хурдан хугацаанд буурдгийг Лондонгийн Глобал Их Сургуулийн судлаачид тогтоосон байна. Судалгааны үр дүнгээс харахад шүдгүй хүмүүсийн ой тогтоол болон алхах хурд шүдтэй ижил насны хүмүүсийнхээсээ 10% орчим буурсан байлаа.
2023-02-28
Насжилт ба амны хөндийн эрүүл мэнд
Орчин үеийн хүмүүсийн амьдралын хугацаа хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө нь байгаагүйгээр их уртсаж байна. Энэ нь хүмүүсийн өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвар сайжирсантай мөн орчин үеийн анагаах ухааны эмчилгээний чадамж дээшилсэнтэй, эрүүл амьдрах талаар нийгмийн эрүүл мэндийн мэдлэг, хоол хүнсний хэрэглээ, чанар сайжирсантай, хүмүүс эрүүл амьдралын хэв маягийг баримталж дасгал хөдөлгөөн байнга хийх, архи тамхи зэрэг хорт зуршлуудаас татгалзах болсон зэрэг олон хүчин зүйлстэй холбоотой гэж үздэг.
2023-02-28
Шүдний сурвалжийн цоорол
Энэний өмнөх материалд өгүүлсэнчилэн нас ахихын хэрээр буйл шамрах бөгөөд үүний улмаас шүдний ёзоор ил гардаг. Шүдний ёзоор хэсгийг бүрдүүлэх эдийг шүдний тугалмай эд гэх бөгөөд энэ нь шүдний паалангаас илүү зөөлөн эд юм. Иймд шүдний тугалмай хэсэгт шүд цоорох өвчин маш амархан, илүү түргэн явцтайгаар үүсдэг.
2020-07-21