АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяатай шүдний эмчийн туслахын сургалтын талаар зөвлөлдөх уулзалт хийлээ.
Уулзалтанд АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр, Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүдийн төлөөлөл тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нар оролцож туслахын сургалт явуулахад тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан санал солилцож, зөвлөлдлөө.
Шүдний эмчийн туслахын сургалт явуулахад тулгамдаад байгаа асуудал бэрхшээлийн талаар харилцан санал солилцсоны дараа Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайд А.Арунзаяа Шүдний эмчийн туслахын сургалтыг эхлүүлэх асуудалд дэмжлэг үзүүлэхийг А.Халиунаа даргад үүрэг болголоо.
Ийнхүү тус сургалтыг явуулахад тулгамдаад байсан асуудлыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам шийдвэрлэж өгөхөөр боллоо.