Монгол улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан “330 сум -330 шүдний кабинет” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн 25 суманд “Шүдний эмчийн туслах” мэргэжилтний сонгон шалгаруулалт эхэллээ.
Сонирхож буй хүмүүс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зохион байгуулж буй ХӨДӨЛМӨРИЙН ЦАХИМ ЯАРМАГ 2021 -т https://www.expomongolia.org/careerexpo/340/booth хаягаар хандан анкет бөглөж өгөөрэй.
Тус ажлын байранд тавигдах шаардлага
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй
- Тухайн сум орон нутагтаа оршин суудаг
- Шүдний эмчийн туслахын үнэмлэхтэй (Хөдөө орон нутгийн иргэдийг 6 сарын сургалтанд хамруулж бэлтгэнэ)