Дийлэнх хүмүүс амны хөндийн эрүүл мэнд нь биеийн ерөнхий эрүүл мэндийн нэгээхэн хэсэг төдийгүй түүнийг тодорхойлох маш чухал ач холбогдолтой зүйл гэдгийг төдийлөн анзаардаггүй. Тиймдээ ч амны хөндийн арчилгааг дутуу дулимаг хааш яаш хийх нь элбэг.
Тэгвэл азаар зах зээл дээр худалдааладгдаж буй зарим нэг бүтээгдхүүн, хэрэглэгдэхүүнүүд амны хөндийн арчилгааг илүү хялбар хийх боломж олгож байгаа нь хүмүүст амны хөндийн эрүүл ахуйг сахихад тусламж дэмжлэг үзүүлж байна. Гэсэн хэдий ч амны эрүүл ахуйг зөвхөн эдгээр бүтээгдэхүүнүүдэд найдаад орхиж болохгүй бөгөөд өдөрт шүдээ ядахдаа хоёр удаа угаах, өдөрт ядаж ганц удаа шүд хооронлдын завсараа цэвэрлэх гэсэн энгийн дүрмийг мартаж болохгүй.
Хэт авианы ба электрон шүдний сойз
Энэ төрлийн шүдний сойзууд нь энгийн сойзоор хүрч чадахгүй шүдний хэсгүүдэд хүрч үйлчилдэг. Зарим нэг ийм төрлийн сойзууд нь өөр дээрээ цагийн тохиргоотой байх ба шүд угаахад шаардлагатай хамгийн бага үргэлжилэх цагийг байнга сануулж байдаг. Ийм төрлийн шүдний сойз нь энгийн хүний хийж чадах хэрэглээнээс хязгаарлагдсан өвчтэй хүмүүс, хүүхэд, шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж буй зэрэг хүмүүст илүү тохиромжтой.
Хэт авиан шүдний сойзнь минутанд 30 000-40 000нэгж үйлчлэлээр шүдийг угаана. Тэгвэл ердийн гар аргаар угаахад миинутанд ердөө 300 нэгж үйлчилэлээр угаадаг байна. Энэ төрлийн сойзны үс нь мөн өөрөө сууриндаа хөдөлдөг тул шүд ба буйлны хэсгийг илүү сайн цэвэрлэх боломж олгоно. Хэт авиан сойзны бас нэг давуу тал нь шүдний завсар ба буйлны ховилын гүнрүү ус шүрших байдлаар авахад хэцүү хуримтлагдсан нян бактерийг сайтар цэвэрлэж чаддаг.
Электрон шүдний сойзнь минутанд 3000-7500 нэгж үйлчлэлээр шүдийг угаана. Электрон сайз нь нэгэн хэмээр эргэлдэн хөдлөж шүдийг цэвэрлэдэг. Зарим төрлийн сойз нь зөвхөн эргэлдэх хөдөлгөөн хийхийн зэрэгцээгээр мөн түлхэх, лугших хөдөлгөөн хийж буйлны гүний хоол хүнсний зүйлсийг илүү сайн цэвэрлэх боломж олгоно.
Periogen бүхий ам зайлагч төхөөрөмж
Энэ төрлийн төхөөрөмжийн хамгийн их ашиглагддаг нь Waterpik Ultraюм. Энэ төхөөрөмж нь шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж буй шүд, имплант ба гүрэлсэн шүдний орчимыг цэвэрлэхэд маш чухал үүрэгтэй. Waterpik нь мөн шүдний тулгуур эдийн өвчин бүхий буйлны гүн ховилтой хүмүүст хэрэгтэй. Судалгаагаар Waterpik нь 6 мм гүн буйлны ховилд ч үр дүнтэй болох ньь батлагдсан байдаг. Тэгвэл шинэ төрлийн Periogen аруулсан Waterpik төхөөрөмжийн үйл ажиллагаа нь улам сайжирсан байна. Periogen нь амны хөндийн эрүүл ахуйн мэргэжлийн арчилгаанд шүдний өнгөр чулууг авах зориулалт бүхий бүтээгдэхүүн юм. Иймд түүнийг ам зайлагч төхөөрөмжтэй хавсран ашиглах нь илүү үр дүнтэй.
Амны өнгөр шалгагч уусмалууд
Энэ төрлийн уусмалаар амаа зайлахад шүдэнд наалдсан өнгөр ба хоолны үлдэгдлийг будаж маш тодорхой харуулдаг. Ийнхүү шүдний бохирдсон хэсгүүдээ харангаа шүдээ угаах нь угаалтын үр дүнг илүү сайжруулж өгнө.
Шүдний завсар цэвэрлэгчид
Ихэнх хүмүүс шүдний завсар цэвэрлэх зориулалт бүхий энгийн утсыг үр дүнтэй ашиглаж чаддаггүй. Тэгвэл бариул бүхий шүдний завсарын утсууд нь цэвэрлэхэд илүү үр дүнтэй.
Хэлний өнгөр хусагч
Амны эвгүй үнэр гарах хамгийн том шалтгаан нь хэлэн дээр хуримтлагдсан өнгөрт агуулагдах элдэв төрлийн үнэрт бодисууд юм. Шөнө унтахаасаа өмнө хэлний өнгөрөө сайтар хусаж цэвэрлэх нь амны эвгүй үнэрээс сэргийлэх томоохон ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
Дүгнэлт
Амны өндийн эрүүл ахуйг сахих гэдэг нь орчин үеийн соёл хүн төрөлхтний өдөр тутам заавал хийж гүйцэтгэх ажилбаруудын нэг юм. Үүний тулд зарим нэг тоног төхөөрөмж ба бүтээгдэхүүнээр өөрийгөө хангаснаар энэ ажилбарыг илүү хялбар, хөнгөн гүйцэтгэх боломжтой болно. Гэрийн нөхцөлд амны хөндийгөө хэр сайн арчилах нь шүдээ өвчилсаний дараа шүдний эмнэлэгт очиж хүнд хүнд ажилбар хийлгэхээс сэргийлэх чухал зүйл юмаа гэдгийг сайтар ухамсарлан ойлгох нь чухал шүү.