АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид oyungerel.du@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд Д.Оюунгэрэл ажилтанд материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.
ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА:
- АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэн байна.
- АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгч батламж авсан байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
- Өргөдөл /гараар/
- Шүдний эмчийн туслах мэргэжил сэдэвт эссе 350-500 үгтэй байх
- Төрийн албан хаагчийн I маягт бөглөх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Ерөнхий шалгалтын батламж /эх хувь, хуулбар 1%, хэрэв байгаа бол/
- Иргэний үнэмлэх /эх хувь, хуулбар/
- 2021 оны цээж зураг
- Бүртгэлийн хураамж 15000 төгрөг. Энэхүү төлбөр буцаагдахгүй болохыг анхаарна уу.
/Орон нутгаас элсэгчид дараах дансанд элсэлтийн хураамжийг төлнө. НАСС-ийн данс, Хаан банк 5107026841, Гүйлгээний утга: Овог Нэр бичиж баримтыг PDF файл-д хавсаргана/
Хөдөө орон нутгаас элсэгчид бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон цахим хаягаар явуулах ба материал шаардлага хангасан тохиолдолд элсэгчээр бүртгэж авсан эсэх талаар хариу мэдэгдэнэ. Хэрэв таньд цахим хаягаар эргэн хариу мэдээлэл очоогүй бол бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу.
Асууж тодруулах зүйл байвал
oyungerel.du@mnums.edu.mn хаягруу е- майл бичнэ үү.