Тодорхойлолт
Шүдээ хавирах эмгэг буюу бруксизм гэдэг нь өдрийн цагаар өөрийн мэдэлгүй шүдээ чанга зуух, нойрон дунд шүдээ хавирах хорт зуршил юм. Шүдээ хавирах эмгэг нь маш түгээмэл эмгэгт хамаарах бөгөөд АНУ-д хийгдсэн судалгаагаар 30 сая гаран хүүхэд энэ эмгэгт өртсөн бол насанд хүрэгчдийн эзлэх хувь 40 сая гаран болсон байна.
Шинж тэмдэг
Хэрэв дараах зүйлсийг анзаарсан бол энэ нь зайлшгүй шүдээ хавирах эмгэг буюу бруксизм юм.
-
Эрүүний булчингууд гэнэт гэнэт агшдаг
-
Шөнө шүдээ хавирах дуу гарч хэн нэгний нойрыг сэргэтэл түвэг учруулж байгаа бол
-
Эрүүний булчингууд чангарчихсан, эмзэглэлтэй байдаг бол
-
Эрүүний үеэр дуу гарч байгаа бол
-
Нүүр орчмоор удаан хугацаатай өвдөлт байгаа бол
-
Гэмтсэн шүд, эвдэрсэн ломбо, буйлны шархлаа үүссэн бол
-
Толгой өвддөг бол
-
Эрүүний орчимд гэнэтийн хавдар үүссэн бол
Шалтгаан
Зарим мэргэжилтнүүд бруксизмыг хорт зуршил гэж үздэг бол өөр бусад мэргэжилтнүүд бруксизмын шалтгаанд дараах хүчин зүйлсийг авч үздэг.
-
Стресс, айдас түгшүүр, уур бухимдал, сэтгэл гутрал
-
Шүдний гажиг
-
Нүүрний булчин ба мэдрэлийн шалгаант зарим ховор эмгэгийн шинж тэмдэг байдлаар
-
Ховор тохиолдолд эмчийн ба эмчилгээний сөрөг нөлөө байдлаар илрэнэ. Эдгээр эмүүдэд Prozac (fluoxetine), Zoloft (sertraline) ба Paxil (paroxetine) зэрэг хамаарна
-
Хунтингтон ба Паркинсоны өвчний хүндрэл байдлаар илрэнэ
Оношилгоо
Зарим хүмүүс шүдээ хавирах эмгэгийн унтах үед үүсдэг ердийн зуршил мэт ойлголттой байх нь бий. Гэтэл бруксизмыг эрт оношлохгүй, хайхрахгүй явах нь амны хөндийн ноцтой эмгэгүүдэд хүргэх бөгөөд шүд элэгдэх улмаар эрүү чамархайн үений эмгэг болж хүндэрдэг. Иймд хэрэв танд шүд хавирах эмгэг байгаа бол энэ талаараа шүдний эмчдээ хэлж эрт арга хэмжээ авах нь зүйтэй.
Урдчилан сэргийлэлт
Хэрэв шүдээ хавирах эмгэг нь сэтгэлзүйн дарамт, стрессээс шалтгаалж байгаа бол юуны урьдаар шалтгаан болж буй зүйлсийг арилгаж тайвшруулах эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Мөн сэтгэлийн хөөрөлд хүргэж болзошгүй өдөөгч хүчин зүйлс болох архи, тамхи ба кофейны хэрэглээг хасах нь чухал.
Эмчилгээ
Хамгийн энгийн авах арга хэмжээ нь шүдээ хавирахаас хамгаалах шөнийн хамгаалалт хийж өгөх. Шүдний эмч мөн шүдээ хавирсаны улмаас шүд ба ломбонд үүссэн эвдрэл гэмтлийг нөхөн сэргээж өгнө.
Өдрийн цагаар шүдээ хавирдаг хүмүүст тусгай зориулалтын электрон төхөөрөмжийн тусламжтайгаар булчингийн идэвхжлийг илрүүлж булчинг хэрхэн тайвшруулж хазалтын хүчийг бууруулах арга хэмжээг тооцоолж эмчилгээг хийнэ.
Хамааралтай бусад хүчин зүйлс
Хүнд хэлбэрийн бруксизм эмгэгтэй хүмүүст шүдээ хавиралтын улмаас шүд, шүдний ломбо эвдэрч гэмтэн паалангийн гадна давхарга гэмтсэнээс шүд элэгдэж, хэт мэдрэг болдог. Хүнд хэлбэрийн бруксизм нь:
-
Эрүү чамархайн үений эмгэг
-
Толгой өвдөх
-
Шалтгаан нь тодорхойгүй нүүр орчмын өвдөлт
-
Юм идэх, зуух ярих үед таагүй байх зэрэгтэй хамааралтай