Шүд цорох өвчин ба нян бактеритай холбоогүй боловч шүдний хатуу эдийг гэмтээж байдаг өөр нэг шалтгаан нь шүдний элэгдэл юм. Гэтэл шүдний элэгдэл нь дотроо ямар шалтгаанаар үүсэж байгаагаасаа шалтгаалан attrition, abrasion, erosion ба abfraction гэсэн төрлүүдэд ангилагддаг. Одоогоор эдгээр нэр томьёог яг онож орчуулсан нэр томьёо хараахан тогтоогүй байгаа байгаа ба байгаа нь хэт сунжруу гэж үзэх үүднээс мэргэжлийн англи нэр томьёог тэр чигээр нь энд ашиглалаа. Та бүхэн шалтгаанаас нь үндэслээд өөр өөрийн дүгнэлтийг өгөх байхаа.
Attrition гэдэг нь хүн болгонд байдаг физиологийн хэвийн процесс юм. Хоол хүнс зажлах үйл ажиллагааны улмаас эсрэг шүднүүд өөр хоорондоо хавиран нэг нэгнээ элэгдүүлж байдаг. Энэ нь урт удаан хугацаанд явагдах ба шүдний тасдах ирмэг ба хорших гадаргуу дээр элэгдлийн ором гарсан байдаг. Гэвч зарим тохиолдолд хэвийн байдлаас илүү хурдтайгаар элэгдэл үүсэх тохиолдол байх бөгөөд бруксизм зэрэг шүдээ хавирах эмгэгийн үед ажиглагддаг. Attrition бол гадны болон хөндлөнгийн ямар нэг биетийн оролцоогүйгээр шүд өөрөө өөрийгөө элэгдүүлэх процесс юм. Араа шүдний зажлах гадаргуу ба үүдэн шүдний тасдах ирмэг тэр хэсэгтээ хавтгай болсон байдаг.
Abrasion гэдэг нь бас л шүд ямар нэгэн үрэлтийн улмаас үүссэн элэгдэл боловч элэгдүүлж байгаа шалтгаан нь attrition-аас өөр байдаг. Abrasion бол голдуу хатуу үстэй шүдний сойз ба бүдүүн ширхэгтэй шүдний оогоор дарж угааснаас болж үүсдэг. Мөн уруулын piercing, харандаа балаа амандаа зуух, мэрэх, хумсаа мэрэх, тамхи болон бусад зүйлсээс шалтгаалж болно. Abrasion нь голдуу араа шүднүүдийн хацар талын гадаргууд элэгдүүлэгч шалтгаан бологч зүйлтэй байнга шүргэлцдэг хэсэгт үүсдэг. Нөгөө талаас авч үзвэл abrasion бол гаж зуршилаас болж үүсдэг зүйл юм.
Abfraction (шаант согог) нь брузсизм зэрэг шүдээ хавирах эмгэгийн шүдэнд хэт ачаалал өгсөнөөс болж үүсдэг эмгэг юм. Энэ нь бруксизмаас шалтгаалдагаараа attrition-тай адил боловч шүдний элэгдэл нь хорших гадаргууд үүсдэггүйгээрээ ялгаатай. Бруксизын үед ирэх эмгэг хэлбэрийн хөших хүчний улмаас шүдний паалангийн буйлны ирмэгтэй шүргэлцэх хэсэгт гол ачаалал ирж тэр хэсэгт паалан гэмтэж үе үеэрээ салдаг. Иймд abfraction нь механикийн шалтгаантай бөгөөд гаж зуршил болон гадны биеттэй хамааралгүй юм. Abfraction-аас үүссэн эмгэг нь голдуу V буюу шаантаг хэлбэртэй байдаг бол abrasion ба attrition-ы үүсгэх эмгэг нь хавтгай хэлбэртэй байдаг.
Erosion гэдэг нь химийн бодисын нөлөөгөөр шүдний хатуу эд уусч элэгдэх процесс юм. Энэ нь механик шалтгаант элэгдлээс өөр байдалтай. Шүлсэн дахь хүчииллэг бодисын хэмжээ өндөр болох үед паалангийн уусалт явагдана. Амны хөндийн орчинд хүчил ийнхүү ихсэх нь гадаад ба бие организмын дотоод шалтаантай байдаг. Гадаад шалтгаан нь ихэнхдээ газтай ундаа болон нүүр ус агуулсан хоол хүнснээс шалтгаалсан нян бактерийн хор бол дотоод шалтгаан нь гулгих, бөөлжих зэрэг ходоодны хүчил аманд ялгарах явдал юм.
Гэхдээ шүдний эмгэг элэгдийн эдгээр төрлүүд нь өөр хоорондоо тусдаа ойлголт биш бөгөөд нэгэн зэрэг хамтдаа шүдэнд үйлчилж байдаг. Abfraction эмгэгт өртсөн шүд нь abrasion ба erosion-д өртөхдөө бүр хялбар байх жишээтэй. Үүний нэгэн адил erosion-д өртсөн шүдний паалан нь зөөлөрсөн байх тул abrasion ба abfraction илүү хялбар үүснэ.