Дэлхийн хүн амын 8% нь нойрон дунд шүдээ хавирах эмгэг буюу мэргэжлийн хэллэгээр бруксизмаар өвчилсөн байдаг бөгөөд энэ нь ихэвчилэн нойрсолтын үед тохиолдох бусад төрлийн эмгэгүүдтэй хавсран илэрдэг. Ихэнх хүмүүс шөнө унтаж байхдаа шүдээ хавирдагаа бараг мэддэггүй тул өнөө үед түүнийг оношилох олон төрлийн төхөөрөмжүүд худалдаанд гараад байгаа ч тэдгээр нь нэг бол үнэтэй, эсвэл хэрэглэхэд түвэгтэй гэсэн шалтгаанаар төдийлөн амжилттай тархаж чадахгүй байсаар байна. Тэгвэл саяхан энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг Bruxlab компани бруксизмыг хямд бөгөөд хялбар аргаар илрүүлэх арга зам нээснээ зарлалаа. Германы гаралтай уг компани хүнд зүүдэг төхөөрөмж бүтээсэн бөгөөд уг төхөөрөмж нь гар утас болон бусад зөөврийн төхөөрөмжтэй холбогдон нойрон дунд шүдээ хавирах дуу чимээг бүртгэн авч оношилдог юм байна. Уг төхөөрөмжийн талаар Bruxlab компаний захирал Michiel Allessie-ын ярилцлагыг хүргэж байна.
Allessie эмчээ та бол 14 жилийн турш шүдний ерөнхий мэргэжлийн эмчээр ажиллаж буй эмч хүн. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө эмнэлэгт бруксизмыг яаж оношилдог байв? Одоо ашиглагдаж байгаа уламжлалт бруксизм оношлох арга замын дутагдалтай тал нь яг юунд байна вэ?
Michiel Allessie: Эмнэлзүйн шинж тэмдэг бол ерөнхийдөө нийтлэг: шүд их хэмжээгээр элэгдсэн байх, шүд хэт мэдрэг болсон, толгой өвддөг, өглөөний цагаар эрүүний булчин цуцсан мэдрэмж төрөх гэх мэт. Асуудал юундаа байна гэвэл шүдээ хавирах эмгэг аажимдаа алга болдог. Шүдээ хавирдаг хүмүүс дотор дийлэнх хувь нь архаг шүдээ хавирах эмгэгтэй хүмүүс байдаггүй. Тэгэхээр уламжлалт оношлогооны арга хэрэглэн шүдний эмч энэ бол яг одоо идэвхтэй шатандаа байгаа шүд хавирах эмгэг, энэ бол архаг эмгэг гэж ялгаж оношлох боломжгүй. Энэ бол уламжлалт аргын маш том дутагдал. Яг одоо би өөрийн практикт DoIGrind app төхөөрмжийг ашигласнаар идэвхтэй шатандаа яваа бруксизм болон архаг бруксизмыг ялган оношлох чадвартай болсон. Уг төхөөрөмжийн Bruxsticker-ийг эрүүнд бэхлэж өгсөнөөр Bluetooth чипээр DoIGrind app-тай холбогдож шүд хавиралтын чимээг бичиж авч түүндээ анализ хийх боломжийг олгодог.
Бруксизм бол анагаах ухааны салбарт хамгийн их тархсан эмгэгүүдийн нэг. Үүний улмаас шүд элэгдэх, нойр тавгүй болох, юм зажлахад асуудал үүсэх улмаар эрү чамархайн үений эмгэг болж хүндэрдэгийг бид бүхэн мэднэ. Таныхаар бруксизмыг эмчлэхгүй байснаар яг юу болох вэ?
Бруксизмыг эмчлэхгүй явсанаар энэ эмгэг архаг хэлбэрт шилжиж удаан хугацааны турш эмгэг улам хүндэрч нөхцөл байдал улам дордно. Иймд DoIGrind app төхөөрөмжийг ашиглаад жилд ядаж хоёр удаа эмгэгиийн нөхцөл байдлыг оношлуулчхаж байвал эмгэгийг хяналтандаа авч хүндрэхээс сэргийлж чадна.
Та 2014 онд орчин үеийн программ хангамжийг ашиглан бруксизмыг оношлох чиглэлээр Bruxlab компанийг байгуулсан байгаа. Одоогоор танай компанид энэ чиглэлээр ажиллаж буй шинэ санал санаачилгууд хэр байна. Шүдний эмч нар болон өвчтөнүүд яг юуг мэдэж байх ёстой гэж зөвлөх вэ?
Бид шүд хавирах дуу чимээг ялгаж таних программын алгоритм зохион бүтээсэн. Бид дуу чимээг ашиглах нь нойрны бичлэг хийхээс илүү юм байна гэдгийг баталж чадсан. Программ хангамжийг дагалдан ирэх төхөөржийг унтах үедээ орон дээрээ бэхлэж өгсөнөөр унтах үед гарах дуу чимээг бичиж тэрнээс шүд хавирах дуу чимээг ялган таниж анализ хийдэг. Ингэснээр sleep test буюу нойрны бичлэг хийх цаг хугацааг хангалттай хэмжээнд багасгаж өгсөн. Дуу чимээний бичлэгийг төхөөрөмж апп-ын тусламжтайгаар cloud storage буюу үүлэн тооцоололд шилжүүлсэнээр эмч өвчтөний дуу авиаг тухайн үед нь сонсох боломжтой болно. Иймд шүдний эмч нар энэхүү төхөөрмжийг өвчтөнүүдээ зөвлөх нь чухал юм.
Хэрэв DoIGrind app-ыг ашиглаад бруксизмыг илрүүлчихлээ гэж бодоход шүдний эмч болон өвчтөнүүдэд ямар эмчилгээний арга зам санал болгох вэ?
Эмчилгээний арга зам нь эмгэгийн хүнд болон хөнгөн хэлбэр болон хүндэвтэр болон архаг хэлбэр гэх үе шатнаас шалтгаална. Архаг болон хүндэрсэн хэлбэрийн бруксизмтай хүмүүст би ихэвчилэн шөнийн хамгаалалтын зэмсэг splint-ийг зөвлөдөг. Харин хөнгөн болон бусад хэлбэрүүдийн үед би тухайн хүнд зориулсан өвөрмөц эмчилгээний хувилбарыг санал болгодог.