Шүдээ хавирах ба шүдээ тас зуух зэрэг үйлдэл хийх нь өөр хоорондоо хамааралтай буруу зуршил бөгөөд хүн амын дунд элбэг тохиолддог. Энэ нь шөнө унтаж байхад эсвэл өдөр сэрүүн байхад аль алинд нь үүсч болно. Харин энэхүү буруу зуршил нь бүр дийлдэхээ больж байнга шүдээ хавирдаг хорт зуршил болох юм бол үүнийг бруксизм (bruxism) гэж томьёолдог.
Бруксизм хэмээх хорт зуршлийг нойрон дунд шүдээ хавирах эмгэг буюу шөнийн бруксизм ба сэрүүн үеийн шүд хавиралт буюу өдрийн бруксизм гэж ангилна. Энэхүү томьёоллын дагуу шөнийн бруксизм нь хөнгөн хэлбэрийн нойрон дунд REM (rapid eye movement) нүдний чичирхийлсэн хөдөлгөөний хамт үүснэ.
Clenching ба Grinding юугаараа ялгаатай вэ?
Бруксизм нь шүдээ Clenching ба Grinding хийх шинж тэмдэгээр илэрдэг ч энэхүү хоёр үйлдэл нь өөр хоорондоо эрс ялгаатай ба өвчтөний тайван амгалан байдалд харилцан адилгүй нөлөөлдөг. Clenching гэдэг нь шүдээ ямар нэгэн хөдөлгөөнгүйгээр нэг байрлалд тас зуух явдал юм. Харин Grinding гэдэг нь эрүү хоншоорын шүдний эгнээнд тас зуухын зэрэгцээ хавирах хөдөлгөөн хийдэг. Иймд Clenching буруу зуршил бүхий хүмүүст шүдээ тас зуусны улмаас эрүү орчмоор өвдөх, шүдэн дээр тодорхой цэгт элэгдэл ажиглагддаг. Тэгвэл Grinding буюу шүдээ хавирдаг хүмүүст шүдний элэгдлийн төлөв байдал clenching-ээс өөр байдаг. Үүнийг шүдний үзлэгийн үед олж илрүүлэх боломжтой.
Grinding буюу шүдээ хавиралт нь ихэнхдээ шөнийн, нойрон дундах бруксизм эмгэгийн үед ажиглагдна. Шүдээ хавирдаг хүмүүст ажиглагдах түгээмэл шинж тэмдэг нь шөнийн цагаар шүд хавирах, чахрах чимээ юм. Шүд хавирах хорт зуршил нь нойрны эмгэгт хамааралтай төв мэдрэлийн системийн гаралтай байдаг. Энэ эмгэгт автсан хүн өөрөө үүнийгээ мэдэхгүй бөгөөд хамт амьдрагч гэр бүлийн хүмүүс нь нойрон дундах чахрах чимээгээр уг эмгэгийг илрүүлдэг. Бас хүн өөрөө анзаарвал өглөөний цагаар эрүүгээр чилж тавгүйрхэх байдал мэдрэгдэнэ.
Тэгвэл Clenching буюу шүдээ тас зуух нь сэрүүн үеийн бруксизмын шинж тэмдэг юм. Хүн өөрөө үүнийгээ бас анзаарахгүй бөгөөд ажлын ид ачааллын үед, ямар нэгэн зүйлд анхаарал хүчтэй төвлөрөх үед, стрессийн нөлөөгөөр шүдээ тас зуусан байдаг. Ийм зуршилтай хүмүүс өглөөний цагаар илрэх нь бага байснаа үдээс хойш илүү их шүд зуух хандлагатай болно. Clenching нь мөн бусад төрлийн хорт зуршил буюу хацраа хазах, хумсаа мэрэх зэрэгтэй хамт үүснэ.
Эмчилгээ
Шүдний эмчилгээ нь үндсэндээ энэхүү хорт зуршлуудын улмаас шүдэнд үүссэн гэмтлийг нөхөн сэргээх, гэмтэл үүсэхээс урьчдилан сэргийлэхэд чиглэгднэ. Шөнө унтахдаа зориулалтын хамгаалах зэмсэг зүүж унтах нь шүд гэмтэхээс сэргийлнэ. Гэхдээ зэмсэг нь зөвхөн шүдийг хамгаалах үүүрэгтэй болохоос бурсизмын шалтгаанд нөлөөлж чадахгүй.
Үүний зэрэгцээгээр булчингийн үйл ажиллагааг саармагжуулах зорилгоор булчинд ботокс тарина. Булчинг тайвшруулах эмийн эмчилгээ хийнэ. Мөн стрессийг тайвшруулах болон сэтгэл заслын эмчилгээ хийхийн зэрэгцээ кофе болон спиртийн төрлийн ундааны хэрэглээг хязгаарлах нь сайнаар нөлөөлнө.