Хүний ам нь сая сая нян бактери агуулсан хүний биеийн хамгийн бохир хэсгүүдийн нэг юм. Тамхи нь Porphyromonas gingivalis бактерийн амьдрах таатай орчныг бүрдлүүлэхээс гадна амны хөндийд бохирдуулсанаараа хүний дархлалын системийг бууруулах магадлалтай. Louisville их сургуулийн судлаач шүдний эмч Дэвид А. Скотт-ын баталж байгаагаар тамхи нь хүний биед нянгийн колончлолыг үүсгэдэг байна.
Скотт болон түүний судалгааны багийнхан тамхины утаа нь хэдэн мянган химийн нэгдлүүд болон хүрээлэн буй орчны стрессүүд нь нянгийн колончлолыг үүсгэхэд нөлөөлж дархлааны системийг бууруулж байна гэж үзжээ.
Скоттын хэлснээр хэдэн жилийн өмнөөс эхлэн саяхныг хүртлэн тамхинаас үүдэлтэй өвчний талаар сонин сэтгүүлүүдээр бичиж байсан бөгөөд тамхи нь Staphylococcus aerus, Streptococcus mutans, Klebsiella уушгины хатгалгаа болон Pseudomonas aeruginosa зэрэг бусад хэд хэдэн өвчин үүсгэгч өөр biofilm-ийг үүсхэд нь дэмжиж өгдөг байна.
Бактерийн биофильм хэлбэр нь шүдний гадаргуу , амьсгалын зам болон зүрхний хавхлага дээр бий болдог. "Түүнээс гадна, бактерийн biofilm (биофильм) нь олон нийтийн дунд генетикийн материал шилжүүлэх боломжийг олгодог бөгөөд энэ нь антибиотикт дасал болох, халдварийг дэмжих бусад хоруу чанар хүчин зүйлсийн тархалтанд нөлөөлж болно." Хамгийн өргөн тархсан biofilm-ийн нэг нь шүдний өнгөр юм. Энэ нь буйлны өвчинг үүсгэдэг бөгөөд бараг дэлхийн нийт хүн амын тэн хагас нь энэ өвчнөөр өвчилсөн байна.
Мөн архаг тулгуур эдийн үрэвслийг үүсгэдэг бөгөөд энэ нь илүү хүнд амны хөндийн өвчин юм. Нянгийн biofilms нь зүрх холбоотой халдварын улмаас зүрхний хавхлагын дээр бий болно. Скотт болон түүний багийнхан энэхүү судалгаагаа илүү нарийвчилан үргэлжлүүлэн судалж байгаа юм байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Скоттын багийнханы хийж буй судалгааны ажлийг дэмжихээс гадна 5 дугаар сарын 31-ийг тамхигүй өдөр болгохоор шийдвэр гаргаад байна. Тамхины хор уршигтай холбоотойгоор жил бүр 6 сая хүн нас бардаг гэсэн тоо баримт байдаг юм байна.