АНУ-н Туфтс их сургуулийн шүдний салбарын багш судлаачид vape буюу электрон тамхи хэрэглэх нь шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх эсэхийг судалжээ.
Энэхүү судалгаанд CDC (Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв ) бүртгэлд буй Америк улсын 9.1 сая насанд хүрэгчид болон 2 сая өсвөр насныханыг хамруулсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад таббоко суурьтай vape (никотин тодорхой хэмжээгээр агуулсан ) электрон тамхи хэрэглэдэг хүмүүсийн дунд шүдний олон төрлийн өвчлөл байгаа нь тогтоогдсон байна.
Америкийн Шүдний Эмч Нарын Холбооны сэтгүүлд тус судалгааг өнгөрсөн оны 11 сарын 23 нд дэд профессор Карина Ируса зохиогчтойгоор нийтэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд vape төрлийн тамхи хэрэглэх нь ерөнхий биеийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахын зэрэгцээ уушигны өвчлөлийг нэмэгдүүлж байгаа баримтууд байна. Гэсэн хэдий ч электрон тамхины хэрэглээ болон шүдний өвчлөлийн хоорондох уялдаа хамааралд шүдний эмч нар төдийлөн анхаарал хандуулдахгүй байгааг судлаачид цохон тэмдэглэжээ.
Ируса судлаачийн хэлж байгаагаар энэхүү судалгаа нь электрон тамхи болон шүдний өвчлөл хоорондын хамаарлыг судалсан анхны судалгаа бөгөөд шүдний өвчлөл ба электрон тамхи хоорондоо яг шууд холбоотой гэж хэлэхэд эрт байгаа ч өвчтөн болон эмч нарын энэ талын мэдлэгийг сайжруулахын төлөө ажиллаж байгаа гэнэ.
2019-2022 онд тэрээр Туфтс их сургуулийн шүдний эмнэлэгт үйлчлүүлсэн 16-с дээш насны 13000 өвчтөнийг хамруулж судалсан байна.
Электрон тамхины шүд цоорох эрсдэл өндөртэй байгааг илтгэх нэг шалтгаан бол чихэр агуулсан vapeтамхины шингэн амны орчинг илүү зуурамтгай наалдамхай болгож байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл энэ нь амны орчинд илүү их нян микробууд үржих, амьдрах таатай нөхцөл болгож байна. Иймд электрон тамхи хэрэглэдэг хүмүүст сонгомолоор үүдэн шүдний буйлны ирмэг орчимд зэрэг бусад хүмүүст бол түгээмэл тохиолддоггүй шүдний хэсгүүдэд цоорол их байгаа нь ажиглагджээ.
Туфтс их сургуулийн судлаачид шүдний эмч нарыг өвчтөн үзэхдээ vape төрлийн тамхи хэрэглэдэг эсэхийг нэмэлтээр асууж өвчний түүх дээр тэмдэглэж байхыг зөвлөж байна. Асуумжийн хүрээнд ахлах ангийн сурагчдыг ч гэсэн хамруулж байх шаардлагатай. 2021 оны байдлаар энэ насны сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ 7.6 хувь байна гэсэн судалгааны баримт байдаг.
Мөн электрон тамхи татдаг хүмүүсийг илүү их фтортой ОО фтортой ам зайлах уусмал хэрэглэхийг анхааруулж тамхи татдаггүй ердийн хүмүүсээс илүү ойр ойрхон давтамжтай шүдний эмчийн үзлэгт хамруулж байхыг зөвлөж байна.
Шүдний эмчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчид электрон тамхи татах хорт зуршлаа орхиогүй тохиолдолд хоёрдогч цооролд ч гэсэн гэсэн ихээр өртөж байгааг судалгааны дүгнэлтэнд тэмдэглэжээ.
Дүгнэлт : Электрон тамхи хэрэглэдэг хүмүүсд шүд цоорох өвчинд өртөх эрсдэл илүү өндөр байна.
Орчуулж бэлтгэсэн : Нүүр амны их эмч Ч.Нинжин
Эх сурвалж : Tufts University