Сөргөө өвчин таны хэлэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Сөргөө өвчний үед ходоодны хүчил, бусад ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гардаг. Тогтмол сөргөө өвчин явагдах болон ходоод улаан хоолойн сөргөө (GERD) өвчний үед хэлэнд өөрчлөлт гардаг байна.
2016 онд Энэтхэгт хийгдсэн судалгаагаар ходоод улаан хоолойн сөргөө өвчтэй 142 судалгаанд хамрагдагсадаас 2%-д хэл нь хавагнаж, үрэвссэн, 0.7%-д хэл улаан туяатай болсон.
Мөн:
- 44% Шүд элэгдсэн
- 25.5% Архаг буйлны үрэвсэл
- 9.9% Цочмог буйлны үрэвсэлтэй гэсэн үр дүн гарсан байна.
Сөргөө өвчний үед хүчил хэлэнд нөлөөлдөг үү?
Сөргөө өвчин үе үе тохиолддог хүнд хэлний гадаад байдал шууд өөрчлөгддөггүй ч ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед мөн тогтмол тохиолддог бол амны хөндийд бусад шинж тэмдэг илэрдэг. Үүнд:
- Тогтмол хоолой өвдөх
- Ам шатах хам шинж илрэх
- Амнаас эвгүй үнэр гарах
Ходоод улаан хоолойн сөргөө (GERD) өвчний үед ховор тохиолдох шинж тэмдэг бол хэл гэмтэх. Ходоодноос амны хөндий рүү сөргөж гарсан хүчил амны салст, эдийг мөн хэлийг гэмтээдэг байна.
Амны шархлаа үүсэхэд сөргөө өвчин шалтгаан болдог уу?
Тийм ээ, сөргөө өвчин давтамж ихтэй тохиолддог бол буйл, хэл, тагнайн орчим шархлаа үүсэж болдог. Гэвч бусад шалтгаанаас үүдэлтэй амны шархлаа үүсэж болох тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Сөргөө өвчин ам хуурайшилтыг үүсгэдэг үү?
Сөргөө өвчин, ам хуурайшилтын хамаарлыг судалсан судалгаанууд ховор байдаг хэдий ч 2018 онд хийгдсэн судалгаагаар шүлсээ залгих нь ходоодны хүчлийг саармагжуулдаг. Шүлс ялгаралт багатай хүн илүү хүчиллэг орчин бүхий ходоодтой байх ба сөргөө өвчнийг улам дордуулах боломжтой юм. Тийм ч учраас ам хуурайшилтыг эмчлэх нь сөргөө өвчний хүчлийг бууруулдаг байна.
Ам хуурайшилт дараах шинж тэмдгээр илэрнэ:
- Цангах, байнга юм уумаар санагдах, ам хатах
- Амнаас эвгүй үнэр гарах
- Хэл, буйл хуурайших
Сөргөө өвчин амтлах мэдрэхүйг өөрчилдөг үү?
Тийм ээ, сөргөө өвчинтэй хүмүүсийн амтлах мэдрэхүйд өөрчлөлт илэрдэг. Гашуун, исгэлэн амт зарим хүмүүст төмөр шиг амтлагддаг. 2017 онд хийгдсэн судалгаагаар ходоод улаан хоолойн сөргөө өвчинтэй хүмүүсийн дийлэнх хувьд чихэрлэг, давсархаг, гашуун амт үнэрийг өмнөхөөсөө муу мэдэрдэг болсон гэсэн үр дүн гарсан байна.
Өвчлөл үүсгэх хөнгөнөөс хүнд хүртэлх бусад шалтгаанууд байдаг тул эмчтэйгээ зөвлөлдөн оношлогоо, эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хэрвээ ходоод улаан хоолойн сөргөө өвчний улмаас амны хөндийд өөрчлөлт гарч байгаа бол шүдний эмч амны хөндийд, шүдэнд үзүүлэх нөлөөг багасгахад туслах болно.
Эх сурвалж:
https://www.medicalnewstoday.com/articles/acid-reflux-tongue