Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсоноор Пробиотик бичил биетнүүд гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр байдаг бөгөөд орчин тойрныхоо эмэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж бие организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг микроорганизмуудыг хэлдэг байна. Эдгээр биетүүд ходоод гэдэсний замд байралдаг бөгөөд хүний биед эмгэг үүсгэдэггүй бөгөөд мөн хоруу чанаргүй.
Пробиотикуудыг өнөө үед халдварт өвчин болон харшилын өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ашиглаж байна. ( Hatakka and Saxelin 2008.) Зарим орнуудад пробиотокийг балчир насны хүүхдэд хүнсний нэмэлт байдлаар өгөхийг зөвлөдөг бөгөөд учир нь эдгээр бичил биетүүд нь хүүхдийн дархлалын системийг удаан хугацааны туршид тогтвортой дэмжиж сайжруулдаг. Энэ зорилгоор Bifidobacterium lactis BB-12 болон Lactobacillus rhamnosus GG-г ашигладаг. (Rautava et al. 2009). Пробиотокуудыг амаар залгиулсаны дараа хоол боловсруулах эрхтэнд тархаж шаардлагатай эрхтэн дээрээ очиж суурьшдаг. Пробиотикуудыг таблет, бохь, бяслаг, сүү, тараг зэрэг олон хүнсний зүйлд хольж хэрэглэдэг байна.
Хоол хүнсний хольц байдлаар lactobacilli болон bifidobacteria-г илүү их хэрэглэж байна.
Судалгаагаар пробиотик бичил биетнүүд нь амны хөндийн шүдний цоорол үүсгэгч нянгуудын шүд цоолох үйлчилгээг удаашруулах үйлчилгээтэй болох нь батлагдсан. Түүнчилэн пробиотик бичил биетнүүдийг амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдэд шингээж өгч шүдний холбоосын үрэвсэл, амны эвгүйүнэр дарах зэрэгт хэрэглэж байна.