Шүдний эмгэг элэгдэл нь олон шалтгаантай боловч элэгдэл үүсгэдэг нэг гол шалтгаан нь хүчиилэг ундааны хэрэглээ юм.
Сүүлийн үед шүдний салбарын ихэнх ном хэвлэлд шүдний элэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс нь уламжлалт хэв шинжээсээ хальж хүн амын амьдралын хэв маягтай уялдаж ихсэж байгааг тэмдэглэх болсон байна. Дэлхийн хэмжээнд даяаршлыг дагалдан хөгжингүй орнуудад хэрэглэдэг хүчиилэг ундаанууд бусад улс орнуудад ч чөлөөтэй худалдаалагддаг болсон нь дэлхий нийтээрээ шүдний эмгэг элэгдэл тархах нэг шалтгаан нь болж байна.
Энэхүү хүчиллэг ундаанууд нь найрлагандаа цитрусын хүчил, аскорбины хүчил, фосфорын хүчил төдийгүй сүүний хүчил агуулдаг. Эдгээр ундаанууд нь амны хөндийн Ph-ийг бууруулсанаар шүдний бүтцийн апаптит талстуудыг кальцийн алдагдалд оруулж эрдэс бодисыг уусгах нөлөө үзүүлдэг. Түүнчилэн эдгээр ундаанууд нь шүдний амны хөндйигөөс буюу шүлснээс эрдэсээ авах үйл ажиллагаанд саад учруулж эрдэсжих боломжгүй болгодог.
Ердийн софт ундаануудаас гадна спортын зориулалттай ундаанууд ч мөн дээрхийн адил сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон. Зарим төрлийн хийжүүлсэн ус нь цитрусын хүчил агуулдаг бөгөөд энэ нь яг coca cola ундааны адил сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүчиллэг ундаа уухдаа залгихын өмнө амаа зайлах нь шүдний элэгдэл үүсгэх үндсэн хүчин зүйл болж өгдөг. Ихэнх спортын ундаа уудаг хүмүүс уухын өмнө түүгээр амаа зайлдаг нь шүдний элэгдэлд нөлөөлдөг.
Дараах зүйлс нь шүдний элэгдлийг нэмэгдэхэд нөлөөлж байна.
1. Хүчиилэг ундааны хэрэглээ өндөр байх
2. Залгихын өмнө амаа зайлах
3. Унтахын өмнө хүчиллэг ундаа уух
4. Хүчиллэг ундаа уусны дараа шууд шүдээ угаах
$IMAGE1$