Японд саяхан хэвлэгдсэн судалгаанд шар айраг үйлдвэрлэлд ашиглалгүй хаягддаг зөрөг цэцгийн иш нь амны хөндийн эрүүл мэндэд ашигтай зүйл болохыг илрүүлжээ. Энэхүү судалгаа нь зөрөг цэцгийн тэр ашигтай зүйлсийг зүгээр хаячих биш шүд цоорол болон тулгуур эдийн өвчний эсрэг ашиглаж болохыг батлан харуулсан байна.
Токиогийн Их Сургуулийн Эмзүйчид орчин үеийн хроматографийн судалгааны аргаар зөрөг цэцгээс эрүүл мэндэд ашиг тустай нэгдэлүүдийг ялган авсан бөгөөд одоогоор нэлээд хэдэн төрлийн нэгдэл гаргаж аваад байна. Зөвхөн 25 грамм зөрөг цэцгийн ханднаас 100 гаран төрлийн бодис илрүүлээд байгаагаас 3 төрөл нь шинэ нэгдэл 20 гаран нь урьд нь илрүүлж байсан нэгдэлүүд болох нь тогтоогдсон. Зөрөг цэцэг нь мөн проантоцианидыг тодорхой хэмжээгээр агуулж байсан бөгөөд энэхүү бодис нь антиоксидант үйлчилгээтэй юм. Зөрөг цэцэгт агуулагддаг энэхүү бодис нь алим, шанцай, улаан винонд агуулагддаг бөгөөд эрүүл мэндэд тустай болохыг судлаачид нэлээд эртнээс мэддэг болсон.
Сүүлд хийгдсэн энэхүү судалгаагаар зөрөг цэцгийн ишнээс гарган авсан ханд нь шүдний цоорол, тулгуур эдийн өвчин үүсгэгч нянгуудын өвчин үүсгэгч нянгийн хоруудыг саармагжуулдаг болох нь тогтоогдсон.
Хэвлэлийн тоймоос харахад Америкийн фермерүүд жил болгон 2300 тонн зөрөг цэцгийн ургац хураадаг бна. Гэвч зөрөг цэцгийг шар айрагны үйлдвэрлэлд ашиглаад түүний ишийг бол зүгээр л хаяж орхидог байна. Эндээс шүдний эмчилгээнд ашиглах боломжтой ямар их түүхий эд хаягддаг болохыг харж болно.
Энэхүү судалгааны ажил нь “Comprehensive separation and structural analyses of polyphenols and related compounds from bracts of hops (Humulus lupulus L.)” нэртэйгээр Journal of Agricultural and Food Chemistry сэтгүүлийн 2-р сарын 18 өдрийн дугаарт хэвлэгджээ. Уг судалгааны ажил нь Японы Asahi Group Holdings болон Шар айраг ундааны үйлдвэрлэлийн группын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн гэнэ.