Хэдийгээр шүд хүний биеийн хамгийн хатуу эрхтэн боловч хүмүүс бид хүчиллэг зүйл хэрэглэдэг буруу зуршлаасаа болоод түүнийг маш амархан гэмтээдэг. Бидний амны хөндийн орчин буюу ph 6.5 байх естой бөгөөд ph 5.5 –с бага болоход шүдний пааланд эвдрэл явагдаж эхэлдэг. Бидний хэрэглэж буй зүйлс маань амны хөндийн орчинг бууруулсанаар шүд маань гэмтэж эхэлнэ.
1. Хүч тамир оруулагч ундаа: энэ нь хүчиллэг шинжтэй учир шүдэнд хортой
powerade ph 2.75
Gatorade ph 2.95
2. Жимсний жүүс: Жимсний жүүс уухын оронд жимс идвэл хүний биед хэрэгтэй бөгөөд хоол боловсруулах замаар сайн шингэнэ.
Жүржийн шүүс ph 3.5
Алимны шүүс ph 3.2
Хан боргоцойн шүүс ph 3.4
Усан үзмийн шүүс ph 3.1
Цангис жимсний шүүс ph 2.6
Нимбэгний шүүс ph 2.0
3. Сод буюу хийжүүлсэн ундаа: нүүрсхүчлийн диоксид агуулдаг учраас амны хөндийн орчин маш хурдан бууруулдаг.
Coca cola pepsi ph2.5
Sprite ph 3.42
Шар айраг ph 3.9-4.1
4. Хүнсний ногооны шүүс:
Улаан лоолийн шүүс 4.1
5. Жимсний амт оруулсан ундаа: Жимсний амт оруулахын тулд маш олон төрлийн амт оруулагч , лемоны хүчил, өөр хүчлийг ашигладаг байна.
Snapple ph 2.4
Sunny delight ph 2.4
Capri sun drink varienties ph 2.6
6. Мөстэй цай:
жинхэнэ мөстэй цай ph3.5
лемонтой цай ph 2.97
липтон цай ph 2.87
nestea ph 3.04
7. Амт оруулсан ус:
ph нь ойролцоогоор 3.2 байна.
Нүүрс ус байхгүй зөвхөн амт оруулагчтай учраас
шүдний бүтцэд өөрчлөлт оруулна.
8. Дарс ба шар айраг:
ихэнх дарсны ph 3.37 байдаг байхад
шар айраг ph 3.7-4.1
9. Найруулсан сүү:
Ямар брендээсээ шалтгаалаад ph нь янз бүр байна.
/4.41-4.83/ ба 3.2-.3.5