Шүдний цоорол зогсоох үйлчилгээтэй буюу кариостатик хоол хүнс гэдэг нь шүдний эрдсийн алдагдалд нөлөөлдөггүй шүд цоорлын процессийг дэмждэггүй хоол хүнс юм. Зарим нэг хоол хүнс өөртөө кариостатик шинж чанар агуулдаг нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд томоохон хэмжээний хувь нэмэр оруулдаг.
Өөх тос-Нүүрс ус( чихэрлэг зүйл)-ны хэрэглээний дараа үүсэх амны хөндийн хүчиллэг орчиныг саармагжуулдаг. Малын гаралтай өөх тосыг чихэрлэг хоол хүнс идэхийн өмнө хэрэглэх нь зохимжтой.
Уураг нь хүчиллэг орчинд буферийн үүрэг гүйцэтгэж саармагжуулах шүлсэнд байх шээсний хүчлийн хэмжээг ихэсгэж өгдөг. Нүүрус буюу чихэрлэг хоол хүнс идсэний дараа их хэмжээний уураглаг хүнс идэхэд амны хөндийн pH орчин маш түргэн хугацаанд 7.0 хүрч шүлтлэг болдог. Бага зэрэг чихэрлэг зүйл тэгээд бага зэрэг бяслаг, чихэрлэг зүйл тэгээд бяслаг гэх зэргээр идвэл амны хөндийн орчинд маш тохиромжтой. Махны гаралтай уураг нь яг өөх тосны адил үйлчлэлтэй учир чихэрлэг зүйл идэхээс өмнө хэрэглэх нь зүйтэй.
Фосфат- Хүчлийг саармагжуулах үйлчилгээтэй. Фосфатын нэгдлийг чихэрлэг зүйлд нэмэлтээр хийж өгөхөд шүд цоорол үүсдэггүй болох нь судалгаагаар батлагдсан. Гэвч фосфатын цоорлын эсрэг үйлчилэл нь фторын адил удаан хугацааных бус юм.
Фтор- фторын шүд хамгаалах үйлчилгээ нь маш тогтвортой бөгөөд мах идсэний дараа ч үйлчилгээ нь хэвээр байдгаараа сайн талтай. Фтор нь байгалийн гаралтай зарим нэг хоол хүнс тухайлбал цайны ургамал, далайн гаралтай хоол хүнсэнд бага хэмжээгээр агуулагдна. Эдгээр хоол хүнс, ус, ундаа зэргийг хэрэглэх үед фтор шүлсэнд ялгарч шүдний гадаргууд нэвчиж шүдийг хүчлийн нөлөөнөөс хамгаалж байдаг. Фтор нь бактерийн эсрэг болон өнгөрийн эсрэг үйлчилгээтэй.
Сахар орлуулагч
Сахар оруулагчдад синтетик гаралтай амт оруулагчид буюу сахарин, аспартейм болон sugar alcohol зэрэг хамаарах бөгөөд маш олон хүсний бүтээгдэхүүн эдгээрийг сахарын оронд хэрэглэж бүтээгдэхүүний шүдэнд цоорол үүсгэх шинж чанарыг бууруулсан байдаг.
Синтетик амт оруулагч болон sugar alcohol нь хоёулаа цоорол үүсгэдэггүй шинж чанартай боловч синтетик амт оруулагч нь ганцаараа калоригүй буюу илчлэггүй хүнсний нэмэлтэд тооцогддог.
Ердийн сахар болон сахар орлуулагч нь амт төлөв байдлаараа бараг адилхан боловч зарчмын том ялгаа сахар орлуулагч нь цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэдэггүй. Сахар орлуулагчийг сахарын атомд устөрөгчийн атом нэвчүүлэх байдлаар гаргаж авдаг. Сахар орлуулагчl хэрэв гэдсэнд дангаараа орвол суулгах үйлчилгээ үзүүлнэ. Иймд АНУ-ын Эм, Хоол хүнсний зохицуулах газар (FDA)-аас үйлдвэрлэгчдэд сахар орлуулагч хэрэглэсэн хоол хүнсэнд суулгах үйлчилгээтэй гэсэн анхааруулга бичихийг шаарддаг.
Сахар орлуулагчийн төрөл
Xylitol- нь хамгийн өргөн хэрэглэгддэг сахар орлуулагч sugar alcohol төрлийн бодис юм.
Үүнийг дараах шалтгааны улмаас хамгийн өргөн хэрэглэдэг.
1. Нянгийн гаралтай өнгөр нь Xylitol-той бодисын солилцоо явуулж чаддаггүй
2. Xylitol нь амны хөндий, шүлсэн дэх S. Mutans-ийн хэмжээг бууруулдаг
Мичиганы Их Сургуулийн судлаачид Xylitol асгуулсан бохь нэг удаадаа 5 мин өдөрт 3-5 удаа зажилсан хүүхдүүдэд шүд цоорол үүсэх боломжгүйг баталсан байна. Xylitol нь байгалийн гаралтай гүзээлзгэнэ, эрдэнэшишийн гол, жимс, хүнсний ногоо, мөөг, зарим далайн замаг зэрэгт агуулагддаг.
Sorbitol-Энэ бодисыг глюкозод устөрөгчийн атом нэвчүүлэх байдлаар гаргаж авна. Судлаачид сорбитол агуулсан бохь зажилах нь шүдний цооролд өртөх эрсдлийг маш сайн бууруулдаг болохыг тогтоосон байна.