Хооллолтын эмгэгүүд буюу anorexia, bulimia, binge eating зэрэг нь амны хөндийд сөрөг нөлөөтэй бөгөөд эдгээрийн шинж тэмдгийг шүдний эмнэлгийн мэргэжилтэнүүд эрт илрүүлэг хийх, эмчлэх боломжтой юм. Энэхүү нийтлэлд хооллолтын эмгэгийн үед илрэх гол шинж тэмдэгүүд болон тэдгээр нь амны хөндийд эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, шүдний эмчилгээний баг ямар арга хэмжээ авч болох талаар мэдээллэх болно.
“Anorexia” гэж юу вэ?
Anorexia nervosa нь биеийн жин нэмэхээс айх, хооллох ба шингэн уухыг хязгаарладаг сэтгэл зүйн эмгэг юм. Anorexia-тай ихэнх хүмүүс нь хоолоор илчлэг авахыг хязгаарлаж жин хасахын тулд хэт их дасгал хийх, бөөлжих, туулгах эм уух зэргээр бие махбод болон сэтгэл зүйн өөрчлөлтөнд ордог.
“Bulimia” гэж юу вэ?
Bulimia nervosa нь хэт их хооллох эмгэг бөгөөд ‘binge-purge’ шинжээр оношлогдно. “Binge” буюу удаан хугацааны турш тогтмол нэг дор их хэмжээгээр идэх бол “purge” нь хэт их дасгал хийж калори шатаах, хүчээр бөөлжих, эм уух зэргээр хоолыг буцаан гаргах шинж юм. Гэвч ихэнх bulimia эмгэгтэй хүмүүс нь хэвийн жинтэй байдаг учраас оношлоход хүндрэлтэйгээс гадна ядарч сульдах, ходоод гэдэсний зам өвчлөх, хэвлийгээр өвдөх, сарын тэмдгийн хэм алдагдах зэрэг шинж илэрч болно.
“Binge eating disorder” гэж юу вэ?
Маш их хэмжээний хоол, уух зүйлийг ямар ч хяналтгүйгээр их идэх, хоол идэхэд донтох эмгэг юм. Энэ эмгэг нь хурдан идэх, хэт дүүрэн таагүй мэдрэмж төрөх хүртэл идэх, өлсөөгүй ч их хэмжээгээр идэх, идэж байгаадаа санаа зовж ичин ихэвчлэн ганцаараа хооллох зэрэг зарим шинжээр илэрч болно. Bulimia эмгэгээс ялгаатай нь их идсэний дараа түүнийгээ хүчээр гаргадаггүй.
Хооллолтын эмгэгүүд таны амны хөндийд хэрхэн нөлөөлөх вэ?
Витамин, тэжээлийн хэрэглээний гажгийн хамгийн том сөрөг нөлөө нь таны биеийг хэвийн үйл ажиллагаа явуулахад саад болох юм. Энэ нь амны хөндийг дараах өөрчлөлтөд хүргэнэ.
- Паалангийн элэгдэл
- Ам хуурайших
- Шүлсний булчирхай томрох
- Уруул хуурайших, хагарах
- Амны хөндий шархлах, гэмтэх
- Шүд цоорох
- Шүд мэдрэгших
Шүдний эмчилгээний баг нь хэрхэн хооллолтын эмгэгийг илрүүлж, үүнд ямар арга хэмжээ авах вэ?
Шүдний эмч, эрүүл ахуйч, сувилагч нар нь хооллолтын эмгэгийн эт үед илрүүлэх нь маш чухал.
Амны хөндийн үзлэгээр хатуу, зөөлөн эдийн байдал, шүдний элэгдэл ба хүчээр бөөлжсний улмаас амны хөндийд механик гэмтэл үүссэн эсэхийг ажиглана. Хэрэв амны хөндий болон биеийн ерөнхий байдлын үзлэгээр хоололтын эмгэгтэй гэж таамаглаж буй тохиолдолд эмч тантай ярилцах ба фторын агууламж өндөртэй шүдний оо, түрхлэг, цоорлын эмчилгээ шаардлагатайг хэлнэ.
Эмнэлгийн мэргэжилтэнтэй илүү нээлттэй, зовиур шинж тэмдгээ тодорхой тайлбарласнаар танд туслах, цаашдын арга хэмжээг авах боломжтой болно. Эмч таны зовиур шинж тэмдгийг шүүмжлэхгүй ба тусалж эмчлэхийг зорих юм.
Эх сурвалж: ResearchGate.net