+ Насны мөчлөг
Жирэмсний явцад шүдээ авхуулах нь аюултай юу?
Хэрэв танд жирэмсний явцад шүдээ авхуулах зайлшгүй шаардлага тулгарсан бол энэхүү мэдээлэл туслана гэж найдаж байна.
2020-07-21
Хүүхдийн шүдний эмнэлгээс айх айдсыг хэрхэн намжаах вэ?
Шүдний эмч дээр очино гэдэг хэн бүхэнд нас, царай зүс, өндөр нам хамаарахгүйгээр нэг л аймшигтай түгшүүртэй зүйл байдаг.  Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдолыг ойлгуулж, шүдний эмчээс айдаг хүүхдийг шүдний үзлэгийн сандал дээр хучээр ч болтугай суулгана гэдэг нь төсөөлж байгаагаас ч илүү хэцүү зүйл байж болзошгүй.
2020-07-21
Хуруугаа хөхөх буруу зуршил ямар үр дагаварт хүргэх вэ?
Хөхөх гэдэг нь нярай хүүхдэд заяадаг төрөлхийн рефлекс бөгөөд үүнийхээ тусламжтайгаар  төрсөний дараа хөхөө олж хөхөж чаддаг. Хөхөх нь зөвхөн  хоол  тэжээлээ  олж идэх рефлексээс гадна хүүхдийг тайвшруулах, хүүхдэд тав тухтай мэдрэмж төрүүлдэг зүйл юм. Хүүхэд том болохын хэрээр өөрийгөө тайвшруулах, тав тухтай болгох ямар нэгэн зүйл хайж олох бөгөөд энэ нь хуруугаа хөхөх буруу зуршил үүсэх шалтгаан болдог. Ихэнх хүүхдүүд 2 насны үеэсээ сэтгэл санаа тавгүй үедээ хуруугаа хөхөж эхлэх бөгөөд 4 насны үед өөрөө аяндаа хөхөхөө больдог.
2020-07-21
Хүүхдийн шүдийг эмчлэхэд унтуулга мэдээ алдуулалт (sedation) хэрэглэх нь аюултай юу?
Хэрэв хүүхэд нь шүдний эмчилгээ хийлгэх үедээ унтуулга мэдээ алдуулалт (sedation) авч байгаа тохиолдолд мэдээ алдуулалтын аюулгүй байдал гэдэг гэр бүлийн хэн бүхний санааг зовоодог асуудал юм. Шүдний эмч нар унтуулга мэдээ алдуулалтыг ихэнхдээ шүдний эмнэлгээс айх айдас түгшүүрийн зэрэг хэт өндөр бага насны хүүхдүүдэд удаан хугацаатай, иж бүрдэл эмчилгээ хийхдээ ашигладаг.
2020-07-21
Хэрэв хүүхдийн шүд гэмтлийн улмаас булгарч унасан бол ямар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
Хүүхэд нас бол элдэв осол гэмтэлд өртөхдөө амархан дэгэж дэрвэж байдаг үе. Америкийн Шүдний Эмч Нарын Холбоо (American Dental Association)-ны мэдээллээс харвал бага сургуулийн насны эрэгтэй гурван хүүхэд тутмын нэг нь, эмэгтэй 4 хүүхэд тутмын нэг нь ахуйн гаралтай осол гэмтэлд өртөж шүдээ гэмтээдэг байна. Балчир насны хүүхдэд шүдний нүдэнд харагдах цөгцөн хэсэг нь буйланд суусан сурвалж хэсгээсээ илүү урт байдаг.
2020-07-21
Сүүн шүдний зай хадгалах эмчилгээ (Space management)-ний заалт, эсрэг заалт, давуу болон сул талууд, зэмсгийн төрлүүд
Шүдний гажиг үүсэхэд нөлөөлдөг голлох шалтгаан нь байнгын шүд шүдлэх зай байхгүй байснаас болж шүднүүд давхарлан ургах явдал юм. Шүд давхарлан ургах нь голдуу сүүн шүдийг гэмтэл, шүд цоорол болон шүдний зөөлөн эдийн эмгэгийн улмаас цагаас нь эрт авхуулсанаас болж үүснэ. (Зураг 26-1) Сүүн шүдний зайг ямар нэгэн аргаар хадгалж авч үлдэх нь шүдний зайгүйдлээс шалтгаалан үүсэх алс хэтийн асуудлуудаас сэргийлэлт болж өгнө.
2020-07-21
US Food and Drug Administration (FDA) хүүхдийн сүүн шүд шүдлэлтийн зовиурыг арилгадаг гэх хэрэгсэлүүдийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа
Хүүхдэд хамгийн анхны буюу сүүн шүд шүдлэх (цахиур цухуйх) нь өвдөлт болон таагүй байдал үүсгэсний улмаас хүүхэд үүндээ зовиурлан уйлагнадаг нь олон эцэг эхчүүдийг шүд шүдлэлтийн зовиурыг арилгадаг гэж сурталчилдаг бензокайн агуулсан бэлдмэлүүдийг хэрэглэхэд хүргэдэг. Бензокайн нь хэсгийн мэдээ алдуулагч бодис бөгөөд хүүхдэд зориулсан Anbesol, Hurricaine, Orajel, Baby Orajel ба Orabase нэртэй төрөл бүрийн өвчин намжаах бэлдмэлүүдэд агуулагддаг. Энэ мэдээллийг бэлтгэх болсон шалтгаан нь гадаад худалдаа, харилцаа хөгжсөн өнөөгийн нөхцөлд хэн нэгэн нь эдгээр бэлдмэлүүдийг гаднаас захиж авч ирэн хэрэглэж байж болзошгүй юм.
2020-07-21
Жирэмсэн эмэгтэйчүүдийн амны хөндийн эрүүл мэндийн удирдамжид анхаарал татах 4 гол асуудал
Саяхныг хүртэл шүдний эмч нарт жирэмсэн эмэгтэйчүүдтэй хэрхэн ажиллах талаар удирдамж болохоор зүйл байхгүй байсан бол 2013 онд Америкийн Эх барих, Эмэгтэйчүүдийн Коллежоос жирэмсэн эмэгтэйчүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамж гаргасан нь жирэмслэлтийн явцад амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалахын ач тус, жирэмсний явцад шүдний эмчилгээний аюулгүй байдал, амны хөндийн эрүүл мэндийн сахих нь жирэсэн эхчүүд ба төрөх хүүхэд хоёрын хэн хэнд нь ач тустай байх зэрэг асуудлуудыг багтааж өгсөн байна.
2020-07-21
Сүүн шүд солигдлын явцад байнгын араа шүдийг цоорлоос хэрхэн хамгаалах вэ?
Байнгын араа шүдийг тур тусмаа нэгдүгээр их араа шүдийг амны хөндийн орчинд ургахаас нь өмнө, ургаж байхад нь, ургасны дараа нь хамгаалах бүрэн боломжтой. Үүний тулд аль ч шүд ургахад аюулгүй амны хөндийн орчныг бүрдүүлж өгөх нь чухал бөгөөд энэ нь шүдний ирээдүйн хувь тавиланг тодорхойлох хөшүүрэг болно. Ургаж буй шүдийг шүд цоорлоос хамгаалж цооролгүй байлгахад урьдчилан сэргийлэлтийн ажлыг идэвхтэй гүйцэтгэх нь чухал. Байнгын нэгдүгээр их араа шүд нь шүдэлсэнийхээ дараа хоёр жилийн дотор сайтар хамгаалахгүй л бол шүд цооролд өртөх өндөр эрсдэлтэй шүд юм.
2020-07-21
Сүүн шүдийг хамгаалах зориулалттай зэвэрдэггүй ган бүрээс(SSC)-ийг хэрэглэх заалт, давуу тал, техник аргачлал
Сүүн шүдийг цоорлоос хамгаалж гадуур нь зэвэрдэггүй ган бүрээс (Stainless  steel  crowns)-ээр бүрэх аргачлал нь практикт шалгарсан шилдэг аргачлалуудын нэг юм. Энэхүү нөхөн сэргээх, хамгаалах аргачлалыг сүүн шүдний маш олон асуудлуудыг шийдэх зорилгоор хэрэглэдэг бол мөн хүүхэд, өсвөр насныхны байнгын шүдний асуудлууд дээр ч ашиглаж болдогоороо давуу талтай. Хүүхдийн шүдний зориулалтын ган бүрээсийг  3M ESPE компани дэлхийн хэмжээнд ханган нийлүүлдэг.
2020-07-21
Хүүхдийн шүдний эмчилгээний практик дахь хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөх, удирдах behaviour management-ын тухай
Хүүхдэд бүхий л амьдралынх нь туршид шүдний эмчилгээний талаар айдас төрүүлэм сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байхын тулд шүдний эмчилгээ хийлгэхэд хэрхэн удирдан чиглүүлэх вэ гэдэг нь хүүхдийн шүдний эмч нарын хувьд зайлшгүй сурах ёстой ур чадварын нэг юм. Хүүхдийг амжилттай удирдан чиглүүлж эмчилнэ гэдэг нь хүүхдийн эцэг эх, гэр бүлийн хүн, шүдний эмч, шүдний эмнэлгийн хамт олны багийн ажиллагааны хичээл зүтгэлээс хамаарах төдийгүй шүдний эмнэлгийн орчин болон эмчилгээний орчмын бүх зүйлс хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлдөг гэдгийг анхаарах нь зүйтэй.
2020-07-21
Нялх хүүхдийн шүдийг эрүүл байлгахад юуг анхаарах шаардлагатай вэ?
Бид үр хүүхдүүдээ баярлуулахын тулд төрөл бүрийн чихэр, шоколад, ундаа, жимсний шүүс зэргүүдийг л авч өгдөг билээ. Харин энэ сонголтоо алим жимс, сүү, тараг, цагаан идээ зэргээр яагаад орлуулж болдоггүй билээ?!
2020-04-17
Шүд эрүүл байлгахын тулд хүүхдийн хоол хүнсэнд юуг анхаарах вэ?
Чихэр, печень, ундаа, жүүс зэрэг нүүрс ус агуулсан хоол хүнс нь шүд цоорох өвчин үүсгэдэг болохыг судалгаагаар тогтоосон. Ялангуяа эдгээр амттанг ойрхон давтамжтайгаар удаан хугацааны турш хэрэглэвэл шүд цоорох өвчин үүсгэх шалтгаан болж өгнө. Учир нь таны хүүхдийн амны хөндийд байгаа цоорол үүсгэгч нян бактериуд эдгээр нүүрс усны төрлийн бүтээгдхүүнүүдээр хооллож хүчиллэг бүтээгдэхүүн ялгаруулах бөгөөд эдгээр хүчил нь хүүхдийн шүдний гадаргууг түлж гэмтээн шүдний эрдсийг алдагдуулсанаар шүдний гадаргууд цоорол үүсдэг.
2019-09-10
Хүүхдийн шүд хорхойтох өвчин
Нялх хүүхдийн шүд дөнгөж цухуйсан цагаасаа л шүд хорхойтох өвчинд нэрвэгдэх эрсдэл дунд байдаг гэдгийг сайтар санаж байх нь чухал. Хүүхдийн шүдийг гэмтээж үүсгэдэг өвчнийг хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин (Early Childhood Caries) гэж олон улсад нэрлэдэг.
2019-09-10
Сүүн шүд шүдлэлтийн үед үүсэх таагүй байдал
Сүүн шүд буйлнаасаа цухуйж эхлэхийг бид шүд шүдлэж байна гэж хэлдэг. Ихэнх хүүхдэд сүүн шүд шүдлэх явцад зарим нэг таагүй мэдрэмж төрдөг. Үүнийгээ хүүхэд өөрөө хэлж чадахгүй ч сайн ажиглавал дараах шинж тэмдэгүүд илэрдэг.
2019-09-10
Сүүн шүд шүдлэх дараалал
Хүүхдийг балчир насанд нь шүдэлдэг шүдийг монголчууд цахиур гэдэг бол мэргэжлийн нэр томьёонд сүүн шүд гэж тусгасан байдаг. Сүүн шүд нь хүүхдийг хоол хүнсийг зажлаж бутлах, зөв тод ярьж сурахад маш чухал үүрэгтэй шүд юм. Сүүн шүд нь дараагийн байнгын шүд ургах зайгаа буйланд хадгалан авч үлдсэн байдаг. Сүүн шүдний эх үүсвэр нь хүүхдийг хэвлийд бойжиж байх үед эрүүний ясанд нь хэлбэржиж төрсөний дараа эхний шүд нь 5 юмуу 6 сартай байхад нь цухуйж эхэлдэг. Гэвч тухайн хүүхдийн бие организмын онцлогоос шалтгаалан зарим хүүхдэд эрт цухуйдаг бол заримд нь оройтож ургах нь ч бий.
2019-09-10
Балчир хүүхдийн шүдийг угааж өгөхдөө анхаарах зүйл
Хэдийгээр танай хүүхдийн шүд шүдлэж хараахан эхлээгүй ч гэсэн шүдний ормыг нойтон хөвөнгөөр өдөрт нэг удаа арчиж өгч байх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд шүд угаах анхны дадал үүсгэх явдал юм.
2019-09-10
Хүүхдийг багаас нь амны эрүүл ахуйн зөв дадалтай болгох нь чухал
Нярай болон нялх хүүхдүүдийн шүд нь өсвөр насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийн нэгэн адил шүдний өвчилөлд өртөх өндөр эрсдэл доор байдаг. Иймд хүүхдийн шүдийг төрсөний дараагаас эхлэн арчилан хамгаалах хэрэгтэй. Аль болох багаас нь амны хөндийн ариун цэврийн зөв дадал зуршилтай болговол тэр нь насан туршаа хадгалагдан үлдэж хүүхдэд эрүүл шүдтэй байхад маш чухал тус нэмэр болно.
2019-09-10
Угжны цоорол гэж юу вэ? Хэрхэн сэргийлэх вэ?
Хүүхдийн сүүн шүдийг дараа нь байнгын шүдээр солигддог гээд зөнд нь хайр гамгүй орхичихож болохгүй бөгөөд цоорол үүсэхээс урьдчилан сэргийлэх нь чухал. Балчир болон дөнгөж хөлд орж буй насны хүүхдийн хоол тэжээлээс шалтгаалсан шүдний цоорлыг эрт үеийн шүдний цоорол (Early Childhood Caries) эсвэл угжны цоорол (Baby Bottle Tooth Decay) гэж нэрлэдэг.
2019-09-08
Сүүн шүд ба байнгын шүдний шүдлэлт
Хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 2 нас хагастайд нь ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд ), доороо 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд )-н шүд, нийт 20 шүдтэй болсон байна.
2019-09-08