Үйл явдал
Шүдний эмнэлгүүдийн удирдлагуудын группын зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Өчигдөр (2020 оны 09-р сарын 30) Шүдний эмнэлгүүдийн удирдлагын группын анхны зөвлөлдөх уулзалт Корпорейт зочид буудалд боллоо. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтанд нийт 100 орчим эмнэлгийн удирдлага, захирлууд хүрэлцэн ирж оролцож дотоод асуудлаа хэлэлцлээ.
2020-10-01
2020 оны Нүүр Амны мэргэжлийн зэргийн шалгалт удахгүй болно
2020 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11-р сарын 15-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/513 дугаар тушаалын Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын Дөрөв. Мэргэшлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг горилогчид тавигдах НИЙТЛЭГ ШААРДЛАГА, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 08-р сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн ТУСГАЙ ШААРДЛАГА журмыг дагаж мөрдөнө.
2020-09-26
Өнөөдөр АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн, Их Сургуулийн эмнэлэг байгуулагдсаны 9 жилийн ойн өдөр
Эрхэм хүндэт нүүр ам судлалын эмч, оюутнууд нүүр ам судлалын хамт олондоо АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн Их Сургуулийн эмнэлэг байгуулагдсаны 9 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
2020-09-23
Их Британы Queen Mary University-н судлаачид шүдийг өөрөө засварлаж нөхөн сэргээдэг ломбоны материал гаргаж авахаар ажиллаж байна
Өнгөрсөн 5-р сард Их Британы  Queen Mary University-н зүгээс олон нийтэд анх удаа био идэвхит шиллэг биет бүхий шүдний оог бүтээснээ  танилцуулсан. Тэгвэл энэ удаа тус Их Сургуулийн судлаачид шүдний цоорлын шалтгаан болох няннгийн үйл ажиллагааг таслаж зогсоож, шүдийг дахин эрдсэжүүлэх замаар засварлаж нөхөн сэргээх шинэ төрлийн ломбоны материалын тайланг олон нийтэд таницууллаа.
2020-07-21
FDI тандалт судалгааны хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн зарим нэг буруу ойлголт, дадал хэвшил байгааг илрүүлж зөвлөмж гаргалаа
Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо (FDI World Dental Federation) олон нийтийн дундах амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшилтэй холбоотой буруу ойлголтуудыг тодруулах зорилгоор нийт 12 улсын 12849 хүнийг хамруулсан онлайн тандалт судалгаа явуулсан бөгөөд онлайн судалгааны үр дүнд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөө ба хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийн талаарх ойлголтын хооронд томоохон зөрөө байгааг олж илрүүлсэн байна.
2020-07-21
Heraeus Kulzer фирм брэндийн дахин шинэчлэлт хийж дан Kulzer нэрийн дор үйл ажиллагаагаа явуулахаар боллоо
Ирэх долдугаар сараас эхлэн шүдний материал, технологийн салбарын үйлдвэрлэгч Heraeus Kulzer фирм зөвхөн Kulzer хэмээн товчилсон шинэ нэрийн дор үйл ажилагаагаа явуулах гэнэ. Mitsui Chemicals эцэг компанийхаа дэмжлэгээр Германы Ханау хотод байрлалтай тус фирм үйл ажиллагаагаа өргөтгөж хөгжлийн шинэ шинэ үйл ажиллагаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны гуравдугаар сард болох  International Dental Show (IDS) дээр тус фирм өөрийн шинэчилэгдсэн  corporate design-ы төрх байдлаараа гарч ирэх ажээ.
2020-07-20
Филиппин улс сахар агуулсан ундаанд татвар тогтоолоо
Филиппин улс сахар агуулсан ундаанд татвар тогтоох хууль гаргаснаар энэ чиглэлийн бодлого хэрэгжүүлж буй Азийн анхны улс боллоо. Ийнхүү татвар тогтоосноор сахар агуулсан ундааны үнийн өсөлт 14%-аар нэмэгдэх гэнэ. Сүүлийн үед улс орнуудын хэрэгжүүлж буй сахар агуулсан ундаанд тусгай татвар тавих нь энэ төрлийн ундааны хэрэглээг бууруулж байгааг судалгаа харуулж байна.
2020-07-20
Nobel Biocare корпораци NobelProcera төрлийн бүтээгдэхүүнийхээ түгээлтийн системийг сайжруулж илүү хурдан болгосноо зарлалаа
Nobel Biocare корпораци өөрийн NobelProcera solution-ы хэрэглэгчиддээ zirconia-аар бэлтгэсэн NobelProcera гүүрэлсэн шүдэлбэрийг илүү хурдан хугацаанд түгээх болсоноо зарлалаа. Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хугацаа өмнө нь 4 өдөр байсан бол өнөөдөрөөс нэг өдрөөр хорогдон гурван хоног болсон нь шүдний мэргэжилтнүүдэд эмчилгээний үйл ажиллагаагаа төлөвлөхөд илүү том боломж олгож байна. Ийнхүү цаг хэмнэх болсон шалтгаан нь АНУ-ын Mahwah болон Японы Чиба хотод байрлах NobelProcera production centre-үүдийн үйл ажиллагааг сайжруулсаны үр дүн юм.
2020-07-20
Тусгал ярилцлага: АШУҮИС-ийн Нүүр ам судлалын эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч Ж.Одхүү "Мэс засал өөртөө зарчимтай. Тэр зарчмуудийг л баримталдаг"
Бүх уншигчиддаа сайхан нартай өглөөний мэнд дэвшүүлье. Манай Shud MN веб сайт ярилцлагын булангаа нээгээд хэдийнэ 5 сарыг ардаа үджээ. Энэ хооронд та бүхний сонорыг мялааж, мэдлэг мэдээллээр хангах олон сонин ярилцлагууд хүрсэн болов уу. Мөн олон ч сайн эмч нарыг энэхүү буландаа оруулж нэрийг нь сайтынхаа энгэрт хаджээ. Харин энэ удаагын дугаарт АШУҮИС Нүүр ам судлалын эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, Тэргүүлэх зэргийн эмч Ж.Одхүүг урилаа. Ярилцаад сууж байхад байсхийгээд утас нь дуугарах бөгөөд зөвлөгөө авахаар залгаж буй хүмүүс бололтой, эмчилгээний сайн тал, хүндрэлийг л яриад байх. Өөрөө ч бас тайлбарлаад яриад л байх бололтой. За тэгээд олон зүйл нуршилгүй ярилцлагаа эхлүүлье, Түүнийг ямархуу эмч гэдгийг та бүхэн уншаад ойлгоно бизээ.
2020-04-26
Woodpecker брэндийн зайнаас халуун хэмжигч худалдаанд гарлаа
Электрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Европ руу экспортонд гаргадаг Олон улсын чанарын EN ISO13485:2012/AC2012、ISO 9001: 2008 сертификатыг хангасан сайн чанарын Woodpecker үйлдвэрийн халуун хэмжигчийг санал болгож байна.
2020-04-15
DENTISTS PODCAST: АШУҮИС-н НАСЗ багш АУ доктор Н.Цэнгэлсайхан “Жижиг ч гэсэн зүйлийг үнэн сэтгэлээсээ зөв чамбай хийж өөрийгөө байнга хөгжүүлэх нь сайн мэргэжилтэн болох үндэс юм”
Подкастын анхны дугаартаа АШУҮИС-н НАСЗ багш, АУ-ны доктор, Н. Цэнгэлсайхан-ыг урилаа. Та бүхэн сонсож үзээд сэтгэгдэл хуваалцаарай.
2020-03-04
АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн багш АУ доктор Г.Ганжаргал: Шүдний гажиг заслын салбарын Дэлхийн Топ 4-ийн нэг Dentaurum компаний Тomas® & Аmda® гажиг заслын мини имплантын сургалт болох гэж байна
Манай ShudMN сайтын хамт олон маань уншигчиддаа өргөн цар хүрээг хамарсан мэдээллийг богино хугацаанд хүргэхийг тэмүүлж байгаа билээ. Нүүр ам судлалын салбар ч адил маш хурдацтай хөгжин цэцэглэж байна. Үүнтэй зэрэгцэн та бүхэнд удахгүй болох гэж байгаа, Гажиг заслын эмч нарт зориулсан, дэлхийн 4 том компанийн нэг болох Dentaurum компанийн Тomas® & Аmda® гажиг заслын мини имплант суулгах эмчилгээний сургалтын талаар АШУҮИС, НАСС-ийн багш, АУ-ны доктор Г. Ганжаргал-тай ярилцсан товч тодруулгаа та бүхэнд хүргэе.
2020-03-04
Миний ажлын арга барил: Оюудент ХХК-ы захирал С. Амаржаргал "Таны ирээдүй ямар байх нь өнөөдрийн хийж буй зүйлээс тань шалтгаална"
Энэ удаагийн дугаарт бид 15 гаруй жил НАС-ын салбарт шүдний эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлж байгаа Оюудент ХХК-ийн захирал С. Амаржаргалыг урилаа. Шүдний эмч мэргэжилтэй, тэр дагуу мэргэжил нэгт эмч нартаа бусад улс оронд хэрэглэгдэж байгаатай адилхан, чанартай сайн материал хүргэх зорилгоор Дэлхийд тэргүүлэх олон компанийн Монгол дахь төлөөлөгч болон ажиллаж байна. Үүнийхээ зэрэгцээ НАС-ын салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд орчин үеийн шинэ материал, эмчилгээний технологийн талаар сургалт зохион байгуулж тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах зорилгод хувь нэмэр оруулдаг. Тэрээр энэ жилийн 4 сард дараагийн том сургалтаа Dentaurum компанитай хамтран ХБНГУ-д зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2020-02-03
Коронавирусын халдварын талаарх сүүлийн үеийн мэдээлэл
Коронавирусээр халдварлагдсан анхны тохиолдол 2019 оны 12 сарын 12-нд БНХАУ-н Үхан мужид бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 1326 хүн халдварлагдсан байгаа бөгөөд нас барсан хүний тоо 41 хүрсэн байна. Нийт хятадын 34 мужаас гадна Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Тайван, Макао, Хонг Конг, Сингапур, Непал, АНУ, Франц, Австрали зэрэг орнуудад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.
2020-01-25
Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн IX олон улсын эрдэм шинжилгээний “Нэг Зорилго, Нэгдсэн Хандлага” хурал болно
Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэг IX олон улсын эрдэм шинжилгээний “Нэг Зорилго, Нэгдсэн Хандлага” хурал Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгийн хурлын зааланд зохион байгуулагдах гэж байна.
2020-01-22
Ivoclar Vivadent эдэд хор хөнөөл багатай шүдний эмчилгээний тухай “Let’s talk truly minimal invasive”онлайн сургалт болно
Эдэд хор хөнөөл багатай шүдний эмчилгээ буюу Minimally invasive dentistry гэдэг нь шүдний эдүүдэд аль болох бага гэмтэл учруулах хамгийн үр дүнтэй шинэ арга замуудыг нээж илрүүлэхэд чиглэгдсэн тасралтгүй хөгжиж буй хөгжлийн чиг хандлага юм. Энэхүү чиг хандлага нь өвчтөнд учруулах таагүй байдлыг аригахад чиглэгдсэн эдээс хамгийн бага авах, бага зүслэг хийх, түргэн нөхөн сэргээх, өвдөлт хаван хавдар сорвижилтийг багасгах гэх мэт олон зүйлсийг энэ салбарт санал болгоод байна. Тэгвэл Minimally invasive dentistry чиглэлээр Ivoclar Vivadent корпорациас зохион байгуулж буй үнэ төлбөргүй онлайн сургалт 2020 оны 01-р сарын 23 өдөр болох гэж байна.
2020-01-10
Япон улсын засгийн газараас GC корпорацийн захирал Макото Накаогийн нүүр ам судлалын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлж “Мандах нар” одонгоор шагналаа
Япон улсын засгийн газраас GC корпорацийн захирал асан, одоогоор GC International-ын ТУЗ-г даргын алба хашиж буй Макото Накаог Япон улсын эм, эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж тус улсын хамгийн нэр хүндтэй эзэн хааны шагналд тодорхойлсон байна. “Мандах нар” одонг жил бүр Япон усын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст хааны ордонд болох хүндэтгэлийн арга хэмжээн дээр Япон улсын эзэн хаан гардуулдаг.
2020-01-08
Нийслэлийн хүүхдүүдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй сурагчид оролцож аваргын төлөө өрсөлдлөө
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн хүүхдүүдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” МҮЭСТО-д зохион байгуулагдлаа.
2019-12-07
2019 оны мэргэжлийн зэргийн гардан ур чадварын шалгалтын хуваарь
2019 оны мэргэжлийн зэргийн гардан ур чадварын шалгалтын хуваарь гарлаа
2019-12-05
2019 онд мэргэжлийн зэргийн гардан ур чадварын шалгалтын давтлага өгөх хуваарь
2019 онд мэргэжлийн зэргийн гардан ур чадварын шалгалтын давтлага өгөх хуваарь гарлаа
2019-12-05