Нүүр Ам Судлал
FDI тандалт судалгааны хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн зарим нэг буруу ойлголт, дадал хэвшил байгааг илрүүлж зөвлөмж гаргалаа
Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо (FDI World Dental Federation) олон нийтийн дундах амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшилтэй холбоотой буруу ойлголтуудыг тодруулах зорилгоор нийт 12 улсын 12849 хүнийг хамруулсан онлайн тандалт судалгаа явуулсан бөгөөд онлайн судалгааны үр дүнд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөө ба хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийн талаарх ойлголтын хооронд томоохон зөрөө байгааг олж илрүүлсэн байна.
- 2020-07-21
Heraeus Kulzer фирм брэндийн дахин шинэчлэлт хийж дан Kulzer нэрийн дор үйл ажиллагаагаа явуулахаар боллоо
Ирэх долдугаар сараас эхлэн шүдний материал, технологийн салбарын үйлдвэрлэгч Heraeus Kulzer фирм зөвхөн Kulzer хэмээн товчилсон шинэ нэрийн дор үйл ажилагаагаа явуулах гэнэ. Mitsui Chemicals эцэг компанийхаа дэмжлэгээр Германы Ханау хотод байрлалтай тус фирм үйл ажиллагаагаа өргөтгөж хөгжлийн шинэ шинэ үйл ажиллагаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ оны гуравдугаар сард болох International Dental Show (IDS) дээр тус фирм өөрийн шинэчилэгдсэн corporate design-ы төрх байдлаараа гарч ирэх ажээ.
- 2020-07-20
Филиппин улс сахар агуулсан ундаанд татвар тогтоолоо
Филиппин улс сахар агуулсан ундаанд татвар тогтоох хууль гаргаснаар энэ чиглэлийн бодлого хэрэгжүүлж буй Азийн анхны улс боллоо. Ийнхүү татвар тогтоосноор сахар агуулсан ундааны үнийн өсөлт 14%-аар нэмэгдэх гэнэ.
Сүүлийн үед улс орнуудын хэрэгжүүлж буй сахар агуулсан ундаанд тусгай татвар тавих нь энэ төрлийн ундааны хэрэглээг бууруулж байгааг судалгаа харуулж байна.
- 2020-07-20
Nobel Biocare корпораци NobelProcera төрлийн бүтээгдэхүүнийхээ түгээлтийн системийг сайжруулж илүү хурдан болгосноо зарлалаа
Nobel Biocare корпораци өөрийн NobelProcera solution-ы хэрэглэгчиддээ zirconia-аар бэлтгэсэн NobelProcera гүүрэлсэн шүдэлбэрийг илүү хурдан хугацаанд түгээх болсоноо зарлалаа. Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хугацаа өмнө нь 4 өдөр байсан бол өнөөдөрөөс нэг өдрөөр хорогдон гурван хоног болсон нь шүдний мэргэжилтнүүдэд эмчилгээний үйл ажиллагаагаа төлөвлөхөд илүү том боломж олгож байна. Ийнхүү цаг хэмнэх болсон шалтгаан нь АНУ-ын Mahwah болон Японы Чиба хотод байрлах NobelProcera production centre-үүдийн үйл ажиллагааг сайжруулсаны үр дүн юм.
- 2020-07-20
Electric Handpiece: Шүд нөхөн сэргээх эмчилгээ ба согог заслын салбарт ашиглахын давуу тал
Electric Handpiece буюу шүдний эмчилгээний өрмийн цахилгаан бариул нь шүдний эмчийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг багажийн ангилалд хамаардаг. Энэ төрлийн handpiece-ийг шүд засах, шүдний ломбонд хэлбэр гаргах, тохируулах, мэс засал, эндодонтын болон бусад олон зоуриулалтаар ашиглаж болно. Handpiece-ийг ямар зориулалтаар ашиглах нь стандарт платформ ба тусгай зориулалтын нэмэлт хэрэгсэл аль алиныг нь ашиглахыг шаардана.
- 2020-07-20
Тусгал ярилцлага: АШУҮИС-ийн Нүүр ам судлалын эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч Ж.Одхүү "Мэс засал өөртөө зарчимтай. Тэр зарчмуудийг л баримталдаг"
Бүх уншигчиддаа сайхан нартай өглөөний мэнд дэвшүүлье. Манай Shud MN веб сайт ярилцлагын булангаа нээгээд хэдийнэ 5 сарыг ардаа үджээ. Энэ хооронд та бүхний сонорыг мялааж, мэдлэг мэдээллээр хангах олон сонин ярилцлагууд хүрсэн болов уу. Мөн олон ч сайн эмч нарыг энэхүү буландаа оруулж нэрийг нь сайтынхаа энгэрт хаджээ.
Харин энэ удаагын дугаарт АШУҮИС Нүүр ам судлалын эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, Тэргүүлэх зэргийн эмч Ж.Одхүүг урилаа. Ярилцаад сууж байхад байсхийгээд утас нь дуугарах бөгөөд зөвлөгөө авахаар залгаж буй хүмүүс бололтой, эмчилгээний сайн тал, хүндрэлийг л яриад байх. Өөрөө ч бас тайлбарлаад яриад л байх бололтой. За тэгээд олон зүйл нуршилгүй ярилцлагаа эхлүүлье, Түүнийг ямархуу эмч гэдгийг та бүхэн уншаад ойлгоно бизээ.
- 2020-04-26
Woodpecker брэндийн зайнаас халуун хэмжигч худалдаанд гарлаа
Электрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Европ руу экспортонд гаргадаг Олон улсын чанарын EN ISO13485:2012/AC2012、ISO 9001: 2008 сертификатыг хангасан сайн чанарын Woodpecker үйлдвэрийн халуун хэмжигчийг санал болгож байна.
- 2020-04-15
"Тусгал" ярилцлага: Dental Art шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг "Зүрхнээс гарсан бүхэн зүрхэнд хүрдэг"
Ярилцагын буланд гажиг заслын мэргэжилээр мэргэшсэн эмчийг удаан хугацаанд хайсны эцэст бид “Dental Art” шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг эмчийг урилаа. Тэрбээр “Orthodent” эрүү нүүрний гажиг заслын төвөөс ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд одоо Монголд цөөхөн тооцогдох гажиг заслаар данасан эмнэлэг байгуулан ажиллаж байна. Зорилготой, тууштай эмчийн жишиг болсон түүний ярианаас уншигчид маань олон сонирхолтой зүйлсийг ойлгох болов уу.
Эмч нарын нэр цууриатаж, сайтын минь сав дүүрсээр.
- 2020-03-29
Тусгал ярилцлага: Бүрэн дент шүдний эмнэлгийн захирал Д. Бат-Өлзий "Тайлах боломжтой оосрыг хэзээ ч бүү тасд"
Манай сайт аль болох шинэлэг хэрэгтэй зүйлсийг уншигчиддаа хүргэж ажиллахын тулд олон талаар хичээж байгаа билээ. Үүний дагуу ярилцлагын буландаа бага зэрэг шинэчлэл хийж өөрчлөхөөр боллоо. Та бүхэн таалан соёрхоно уу.
Энэ дугаартаа бид Бүрэн Дент эмнэлгийн захирал, ахлах эмч Д. Бат-Өлзийг урилаа. Тэрбээр сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа л эмнэлэг байгуулан олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн эмнэлэг болгож хөгжүүлсэн салбарын нэртэй эмч нарын нэг билээ.
- 2020-03-15
DENTISTS PODCAST: АШУҮИС-н НАСЗ багш АУ доктор Н.Цэнгэлсайхан “Жижиг ч гэсэн зүйлийг үнэн сэтгэлээсээ зөв чамбай хийж өөрийгөө байнга хөгжүүлэх нь сайн мэргэжилтэн болох үндэс юм”
Подкастын анхны дугаартаа АШУҮИС-н НАСЗ багш, АУ-ны доктор, Н. Цэнгэлсайхан-ыг урилаа. Та бүхэн сонсож үзээд сэтгэгдэл хуваалцаарай.
- 2020-03-04
АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн багш АУ доктор Г.Ганжаргал: Шүдний гажиг заслын салбарын Дэлхийн Топ 4-ийн нэг Dentaurum компаний Тomas® & Аmda® гажиг заслын мини имплантын сургалт болох гэж байна
Манай ShudMN сайтын хамт олон маань уншигчиддаа өргөн цар хүрээг хамарсан мэдээллийг богино хугацаанд хүргэхийг тэмүүлж байгаа билээ. Нүүр ам судлалын салбар ч адил маш хурдацтай хөгжин цэцэглэж байна. Үүнтэй зэрэгцэн та бүхэнд удахгүй болох гэж байгаа, Гажиг заслын эмч нарт зориулсан, дэлхийн 4 том компанийн нэг болох Dentaurum компанийн Тomas® & Аmda® гажиг заслын мини имплант суулгах эмчилгээний сургалтын талаар АШУҮИС, НАСС-ийн багш, АУ-ны доктор Г. Ганжаргал-тай ярилцсан товч тодруулгаа та бүхэнд хүргэе.
- 2020-03-04
Миний ажлын арга барил: Цахиур шүдний эмнэлгийн захирал Л. Загарзүсэм "Мэргэшсэн Сувилагчийн нөөц байнгын эрэлттэй тулгамдсан асуудал хэвээр байна"
Булангийн дараагийн зочноор бид “Цахиур” шүдний эмнэлгийн захирал, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Л. Загарзүсэм эмчийг урилаа. Тэрбээр анх химийн лаборантаар ажиллаж байсан ч сурч мэдэхийн хүсэлд хөтлөгдсөн анагаахын их сургуульд шүдний эмч мэргэжлээр элсэн суралцаж стоматологийн поликлиник буюу одоогийн Шүд Эрүү Нүүрний Төвийн үүсгэн байгуулагчдийн нэг, мөн анхны явуулын шүдний эмнэлэг ажиллуулж байсан зэргээр арвин намтартай хүн билээ.
- 2020-02-17
Миний ажлын арга барил: Оюудент ХХК-ы захирал С. Амаржаргал "Таны ирээдүй ямар байх нь өнөөдрийн хийж буй зүйлээс тань шалтгаална"
Энэ удаагийн дугаарт бид 15 гаруй жил НАС-ын салбарт шүдний эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлж байгаа Оюудент ХХК-ийн захирал С. Амаржаргалыг урилаа. Шүдний эмч мэргэжилтэй, тэр дагуу мэргэжил нэгт эмч нартаа бусад улс оронд хэрэглэгдэж байгаатай адилхан, чанартай сайн материал хүргэх зорилгоор Дэлхийд тэргүүлэх олон компанийн Монгол дахь төлөөлөгч болон ажиллаж байна. Үүнийхээ зэрэгцээ НАС-ын салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд орчин үеийн шинэ материал, эмчилгээний технологийн талаар сургалт зохион байгуулж тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах зорилгод хувь нэмэр оруулдаг. Тэрээр энэ жилийн 4 сард дараагийн том сургалтаа Dentaurum компанитай хамтран ХБНГУ-д зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
- 2020-02-03
2019 онд Нүүр ам судлалын салбарт гарсан тренд технологи юу байсан бэ?
Шинэ техник технологи нэвтэрснээр бизнес эрхлэгчид болон бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж байдаг. Эрүүл мэндийн салбар болон бусад салбаруудын нэгэн адил шүдний салбар ч мөн дижитал хэлбэрт шилжихийн ач тусыг хүртэж эхэлсэн бөгөөд энэ нь жил ирэх тусам улам бүр нэмэгдэх хандлагатай байна. За ингээд 2019 онд шүдний салбарт хамгийн их тренд болсон технологиудаас танилцуулж байна.
- 2020-01-31
Коронавирусын халдварын талаарх сүүлийн үеийн мэдээлэл
Коронавирусээр халдварлагдсан анхны тохиолдол 2019 оны 12 сарын 12-нд БНХАУ-н Үхан мужид бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 1326 хүн халдварлагдсан байгаа бөгөөд нас барсан хүний тоо 41 хүрсэн байна. Нийт хятадын 34 мужаас гадна Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Тайван, Макао, Хонг Конг, Сингапур, Непал, АНУ, Франц, Австрали зэрэг орнуудад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.
- 2020-01-25
Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн IX олон улсын эрдэм шинжилгээний “Нэг Зорилго, Нэгдсэн Хандлага” хурал болно
Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэг IX олон улсын эрдэм шинжилгээний “Нэг Зорилго, Нэгдсэн Хандлага” хурал Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгийн хурлын зааланд зохион байгуулагдах гэж байна.
- 2020-01-22
Миний ажлын арга барил: 86 настай ахмад шүдний эмч С. Цагаан "Насаараа сурлаа, Насаараа ажиллалаа"
Олон хүний хүсэлтийн дагуу булангийнхаа энэ удаагийн дугаарт 86 настай шүдний эмч С. Цагаан гуайг урилаа. Тэрбээр 2019 оны зургаан сард сүүлийн эмчилгээгээ хийсэн бөгөөд төрөл бүрийн сургалт, семинаруудад үргэлж хамрагдаж, шинийг ирэлхийлж, шинээр нээгдсэн эмчилгээ бүрийг харж уншиж явдаг мэргэжил нэгт нөхдүүд нь түүнийг андахгүй биз ээ.
- 2020-01-20
Витапекс: -Кальцийн гидроксид болон иодоформ агуулсан сувгийн ломбоны материал
• Хэрэглэхэд хялбар бөгөөд энгийн
• Урьдчилан бэлдсэн холимог нь дутуу холилдохоос сэргийлнэ
• Сурвалжийн оройд хүрэхдээ сайн
• Хими болон физикийн хувьд тогтвортой
• Рентгенд тодордог
• Бактерийн эсрэг болон бактериостатик шинж чанар маш сайн
- 2020-01-20
Миний ажлын арга барил: Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн орлогч дарга Б. Өнөрбилэг "Халдвар хамгаалал гэдэг ёс зүйн дээд эрэмбэ"
НАС-ын салбарт өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулаад явж буй олон эмч, багш, мэргэжилтнүүд бий. Энэ удаагийн дугаарт бид тэдгээрийн нэг болох Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв-ийн орлогч дарга Б. Өнөрбилэгийг урилаа. Тэрээр ном их уншидгаараа алдартай бөгөөд орлогч дарга болсноосоо хойш удирдлагын баг, хамт олонтойгоо хамтран 27 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
- 2020-01-13
Ivoclar Vivadent эдэд хор хөнөөл багатай шүдний эмчилгээний тухай “Let’s talk truly minimal invasive”онлайн сургалт болно
Эдэд хор хөнөөл багатай шүдний эмчилгээ буюу Minimally invasive dentistry гэдэг нь шүдний эдүүдэд аль болох бага гэмтэл учруулах хамгийн үр дүнтэй шинэ арга замуудыг нээж илрүүлэхэд чиглэгдсэн тасралтгүй хөгжиж буй хөгжлийн чиг хандлага юм. Энэхүү чиг хандлага нь өвчтөнд учруулах таагүй байдлыг аригахад чиглэгдсэн эдээс хамгийн бага авах, бага зүслэг хийх, түргэн нөхөн сэргээх, өвдөлт хаван хавдар сорвижилтийг багасгах гэх мэт олон зүйлсийг энэ салбарт санал болгоод байна. Тэгвэл Minimally invasive dentistry чиглэлээр Ivoclar Vivadent корпорациас зохион байгуулж буй үнэ төлбөргүй онлайн сургалт 2020 оны 01-р сарын 23 өдөр болох гэж байна.
- 2020-01-10